Оршил
Хүндэт ах, эгч нар аа:
“Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой” (С ба Г 104:15) хэмээн Их Эзэн тунхагласан. Энэхүү илчлэлт нь бидэнд өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын хэрэгцээг хангах боломж олгохын тулд материаллаг адислалуудаар хангаж, бие даах чадвартай болох үүд хаалгыг нээж өгөх Их Эзэний амлалт юм.
Миний суурь хэмээх энэхүү товхимлыг Сүмийн гишүүдэд итгэл, боловсрол, шаргуу хөдөлмөрийн зарчмуудад болон Их Эзэнд итгэх итгэлд суралцан, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах зорилгоор бэлтгэсэн болно. Эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь Их Эзэний амласан материаллаг адислалуудыг хүлээн авах боломжийг танд олгох болно.
Бид таныг эдгээр зарчмыг хичээнгүйлэн судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүлийнхэндээ заахад урьж байна. Ингэснээр амьдрал тань адислагдах болно. Та бие даах илүү их чадвартай болохын тулд чухам юу хийх ёстойгоо мэдэж авах болно. Та илүү их найдвар, амар амгалан ба өсөлт хөгжилтөөр адислагдана.
Та Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд гэдэгтээ итгэлтэй байгаарай. Тэрээр танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй. Тэрээр таныг мэддэг бөгөөд бие даах чадвараа хөгжүүлснээр танд ирэх сүнслэг болон материаллаг адислалуудыг өгөхөд бэлэн байдаг.
Хүндэтгэсэн,
Тэргүүн Зөвлөл