Өмнөх хэвлэлт
5: Ажил: Хариуцлага хүлээдэг бай


5

Ажил: Хариуцлага хүлээдэг бай

Тунгаан бод: Тэнгэрлэг Эцэг биднийг яагаад амьдралынхаа төлөө хариуцлага хүлээгээсэй хэмээн хүсдэг гэж та нар бодож байна вэ?

Үз: “Сэдрикийн аялал” (“Sedrick’s Journey” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)

Ярилц:Сэдрик хэрхэн сонгох эрхээ ашиглан, ирээдүйнхээ төлөө хариуцлага хүлээж байна вэ? Хэрэв Сэдрик өөртөө тохиолдсон сорилт бэрхшээлийн төлөө өөр хэн нэгнийг буруутгасан бол түүнд юу тохиолдох байсан бэ?

Унш:2 Нифай 2:16, 26; Сургаал ба Гэрээ 42:42 (баруун гар талд байгаа).

Дасгал:Ойр байгаа бүлгийнхээ гишүүнд ханд. Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг хамтдаа унш. Тэрээр өсөж том болсон үеийнхээ нөхцөл байдлыг дүрслэн бичжээ. Эдгээр асуултыг ярилц:

  • Түүний материаллаг нөхцөл байдал ямар байсан бэ?

  • Та нар бошиглогчийн үгнээс бие даах чадварын талаар юу мэдэж авсан бэ?

  • “Урт удаан хөдөлмөр” гэдгийг бошиглогч ямар утгаар хэлсэн бэ?

Дасгал:Бие даах чадвартай болох үүргээ хэрхэн илүү сайн ухамсарлаж болох талаараа бодож үз. Өөрийнхөө үйлдэл эсвэл хандлагадаа хийхийг хүсэж байгаа 2 юм уу 3 өөрчлөлтийг бич.

Амлалт: Энэ долоо хоногт дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:

  • Өдөр бүр хариуцлага хүлээх дадлага хий.

  • Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа.

  • Өмнөх суурь зарчмуудаа үргэлжлүүлэн давтан хий.

Сэдрикийн аялал

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

дугуйгаараа гадил жимс зөөж буй эрэгтэй

СЭДРИК: Миний нэрийг Сэдрик Камбэсабве гэдэг. Би Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад амьдардаг. Би ХҮГ Сүмийн гишүүн.

Би Кипусанга тосгоны салбарын номлогчоор үйлчилдэг. Би гадаадад номлолд үйлчлэхээр бэлтгэх хэрэгтэй байгаа. Номлолд явахын тулд 250 америк долларын үнэтэй паспорт хэрэгтэй.

Мөнгө олохын тулд аав бид хоёр гадил худалдаж авдаг. Тишабобо, Лусуку, Каманда гэх мэт зарим тосгонд гадил их ургадаг.

Тишабобо эндээс ойролцоогоор 9 бээрийн зайтай. Лусуку 18 бээр, Каманда бас 18 бээр зайтай. Бид тэнд очиж, гадил худалдаж аван, энд авчирч, зардаг.

Бид эдгээр тосгон руу дугуйгаар явдаг. Бид дөрвөөс зургаан багц гадил авч ирж чаддаг.

Хэрэв дугуй асуудалгүй, бас би хүч тэнхээтэй байвал дугуйгаар явахдаа нэг талдаа цаг гучин минут зарцуулдаг. Үд дунд нозоором халуун байдаг. Нартай халуун үед би удаан явдаг.

Хэрэв би өглөө их эрт сэрж чадвал өдөрт ойролцоогоор хоёр удаа явж чаддаг. Энэ нь пасторттай болоход минь туслах сайн арга юм.

Би одоо бага багаар мөнгө олж байгаа болохоор сургууль болон номлолдоо зориулан мөнгө хуримтлуулж байгаа. 4 жил ажилласны эцэст одоо надад паспорт авах хангалттай мөнгөнөөс гадна 70 доллар хуримтлагдаад байна.