Тунгаан бод: Их Эзэн яагаад “зүрх сэтгэлдээ үнэнч шударга” хүмүүсийг хайрладаг гэж та нар боддог вэ? (Сургаал ба Гэрээ 124:15 -ыг үзнэ үү.)
Үз: “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” (“What Shall a Man Give in Exchange for His Soul?” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)
Ярилц: Үнэнч шударга байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүмүүс энэ амьдрал дахь эд зүйлсийг сүнсээрээ сольж авдаг ямар ямар арга зам байдаг вэ?
Унш: Итгэлийн Тунхаг 1:13 ; Мозая 4:28 ; Иов 27:5 (баруун гар талд байгаа).
“Шударга, үнэнч, … явдалд бид итгэдэг.”
“Мөн та нарын дунд хөршөөсөө зээлсэн хэн боловч зээлсэн тэр зүйлээ тохирсны дагуу эргүүлж өгөх ёстой, эсвээс та нүгэл үйлдэх болно; мөн магад та өөрийн хөршийг түүнчлэн нүгэл үйлдэхэд хүргэх вий гэдгийг та нар санаасай хэмээнэ би.”
Дасгал: Та нар дараах хэсэгт өөрсдийгөө дүгнэнэ үү.
Та үүнийг ямар арга замаар хийдгээ харуулахын тулд хэсэг бүрийн өмнө тоо тавь. 1 = хэзээ ч үгүй, 2 = заримдаа, 3 = ихэвчлэн, 4 = бараг үргэлж, 5 = үргэлж
Би бүх амлалт, үүрэг болон гэрээнүүдээ сахидаг.
Би хэлж мөн бичиж байгаа бүх зүйлдээ бүрэн дүүрэн үнэнч ханддаг.
Би аливаа зүйлийг харагдаж байгаагаас нь илүү сайн болгохоор хэтрүүлж ярьдаггүй.
Би зээлсэн бүхнээ эргүүлж өгдөг бөгөөд надад хамаагүй зүйлийг авдаггүй.
Би ханьдаа үг болон үйлдлээрээ бүрэн дүүрэн үнэнч байдаг.
Би хэзээ ч баригдахгүй гэдгийг мэдэж байсан ч хэзээ ч хуурч мэхэлдэггүй.
Би ямар нэгэн зүйлийг минийх биш гэдгийг мэдмэгцээ эзэнд нь эргүүлж өгдөг.
Би Сүмээс зээлсэн ТБС-ийн зээл гэх мэт зээлүүдээ үргэлж буцааж төлдөг.
Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:
Өдөр бүр үнэнч шударга байдлаа харуулах дадлага хий.
Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа.
Өмнөх суурь зарчмуудыг үргэлжлүүлэн давтан хий.
“Үнэнч шударга зан нь шууд үр дүнгээс үл хамааран үргэлж зөв болон сайн зүйлийг хийх гэсэн үг юм. Энэ нь зөвхөн бид үйлдлүүддээ төдийгүй хамгийн чухал нь бодол, зүрх сэтгэлдээ чин сэтгэлээсээ зөв шударга байна гэсэн утгатай юм. … Бага зэрэг худал хэлэх, бага зэрэг хуурч мэхлэх эсвэл бага зэрэг шударга бус зүйлийг давуу тал болгон ашиглахыг Их Эзэн хүлээн зөвшөөрдөггүй. … Үнэнч шударга байдлын бүрэн төгс шагнал нь биднийг хийж буй бүх зүйлд удирдан чиглүүлэх Ариун Сүнс байнга хамт байх явдал юм.”
Жозеф Б.Вөртлин, “Personal Integrity,” Ensign, 1990 оны 5-р сар, 30–33.
Хүн бүрд зөвхөн ярихаасаа илүү үйлдэлдээ анхаарахад нь тусал.
Хэрэв та видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.
АХЛАГЧ РОБЭРТ С.ГЭЙ: Аврагч Өөрийн шавь нараас “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” хэмээн асуусан байдаг.
Энэ асуултыг аав маань олон жилийн өмнө надад анхааралтайгаар тунгаан бодохыг заасан юм. Намайг бага байхад аав ээж маань надад гэрийн ажлыг даалгаж, хариуд нь надад багахан хэмжээний мөнгө өгдөг байлаа. Би долоо хоногт 50 центээс арай илүү их мөнгө авдаг байсан бөгөөд тэрхүү мөнгөөрөө ихэнхдээ кино театрт кино үздэг байсан юм. Тэр үед 11 настай хүүхдийн тасалбар 25 цент байсан болохоор надад 25 цент үлддэг байлаа. Би үлдсэн мөнгөөрөө нэг ширхэг нь 5 центийн үнэтэй 5 чихрийн цуглуулга авдаг байсан. 5 чихрийн цуглуулгатай кино! Би үүнээс илүү сайхан байж чадна гэж үү.
Намайг 12 нас хүртэл бүх зүйл ийм сайхан хэвээрээ байлаа. Нэгэн өдөр би киноны тасалбар авахаар зогсож байхдаа 12 настай хүүхдийн тасалбар 35 цент болохыг анзаарлаа. Энэ нь хоёр чихрийн цуглуулганы мөнгө хасагдана гэсэн үг байлаа. Би энэхүү золиослолыг хийхэд бэлэн биш байсан учраас өөртөө “Чи долоо хоногийн өмнөх шигээ л харагдана шүү дээ” гэж өөртөө шалтаг олсон юм. Би урагшилж, 25 центийн тасалбар өгөхийг хүслээ. Тасалбар зардаг хүн анзаарсангүй, би ч гурав биш харин урьдын адил таван чихрийн цуглуулга худалдан авлаа.
Өөрийнхөө хийсэн зүйлд баяртай байсан болохоор би аавдаа өөрийнхөө том амжилтыг хэлэхээр гэр рүүгээ яарч билээ. Намайг бүх зүйлийн талаар нэг бүрчлэн хэлэхэд аав маань юу ч хэлээгүй юм. Намайг ярьж дууссаны дараа тэр над руу хараад “Хүү минь, чи өөрийнхөө амийг таван центийн зоосоор солих байсан уу?” гэж асуусан юм. Түүний үгс миний зүрх сэтгэлд дэндүү хүчтэй нөлөөлж, энэ нь хэзээ ч мартахгүй хичээл болсон юм.
Робэрт С.Гэй, “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42.)