Өмнөх хэвлэлт
Эхлэх нь


Эхлэх нь

Тунгаан бод:Тэнгэрлэг Эцэг намайг яагаад бие даах чадвартай болоосой хэмээн хүсдэг вэ? Бид бие даах чадвартай болсноор Түүнтэй хэрхэн адилхан болдог вэ?

Унш:Бүлгийнхэнтэйгээ хамт Тэргүүн Зөвлөлийн захидал (2-р хуудсан дээрх) болон ерөнхийлөгч Монсоны хэлсэн үгийг (баруун гар талд байгаа) унш.

Ярилц:Эдгээр захиас дээр ямар ямар амлалт өгөгдсөн байна вэ? Таны үүрэг юу вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 29:34-ийг уншина уу (баруун гар талд байгаа).

Ярилц:Та нар Сургаал ба Гэрээ 29:34-өөс сургуульд сурах, ажилтай болох эсвэл бизнес эрхлэх талаар юу мэдэж авсан бэ? Энэ үнэнийг ойлгох нь яагаад чухал байдаг вэ?

Унш:Миний суурь товхимол нь бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн цугларалтуудын нэг чухал хэсэг юм. Эдгээр цугларалтад оролцдог, амлалтуудаа биелүүлдэг бүлгийн гишүүдэд ХҮГ Бизнес коллежээс гэрчилгээ хүлээн авах боломж бүрдэнэ. Гэрчилгээ хүлээн авахад тавигдах шаардлагуудыг харах бол 29-р хуудсыг гаргана уу.

Миний гэр бүл товхимол

Миний суурийн 12-р зарчим дээр ариун сүмийн ёслолууд бие даах чадвартай холбоотой учир бид тэдгээрийн ач холбогдлын талаар ярилцах болно. Бид одооноос энэ хичээлд гэр бүлээрээ бэлтгэж эхэлж болно. Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд товхимлыг ашиглан, гэр бүлийн түүхээ бичиж эхэлцгээе. Бид гэрээнүүддээ үнэнч байснаараа амьдралынхаа бүхий л тал дээр хүчирхэгжин, өвөг дээдэстээ адислалуудыг хүлээн авахад туслах болно.

Зохицуулагчид өгөх зөвлөгөө

Зааж буй материалууддаа итгэлтэй бай.

Тоймынхоо дагуу заа.

Цагаа үр дүнтэй зохион байгуул.