Өмнөх хэвлэлт
12: Үүргээ гүйцэтгэж, ёслолуудыг хүлээн ав


12

Үүргээ гүйцэтгэж, ёслолуудыг хүлээн ав

Тунгаан бод:Биднийг хамгийн чухал зүйлсээ хийхэд юу саад болдог вэ?

Үз:“Хамгийн чухал зүйлсээ хийх нь” (“Doing What Matters Most” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)

Ярилц: Хүмүүс ямар ямар чухал биш зүйлийг хийж цагаа дэмий үрдэг вэ? Сүмийн гишүүд маш ядуу байсан ч Их Эзэн ариун сүм барихыг Иосеф Смитэд зарлигласан. Яагаад?

Унш: Сургаал ба Гэрээ 84:20; 136:4; 1 Нифай 18:2–3 (баруун гар талд байгаа).

Унш:“Хөрсний менежментийн хууль” (дараагийн хуудсанд байгаа.)

Ярилц:Их Эзэн ариун сүм дотор ахлагч Видцөүд юу илчилсэн бэ? Их Эзэн уулан дээр Нифайд юу илчилсэн бэ?

Бид бие даах чадвартай болохыг эрэлхийлэх үедээ ариун сүмд орохуйц зохистой байх нь яагаад чухал вэ?

Хамтрагчийнхаа хамт доорх судрыг унш. Бид ариун сүмд шүтэн биширснээр амьдралдаа хэрэгцээтэй бүхий л зүйлсийг хүлээн авахад бэлтгэгддэг гэдэг нь та нарын хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь та нарын амьдралд болон бие даах чадвартай болох зорилгод тань ямар ашиг тустай болох талаар ярилц.

Навай Лаэйгийн ариун сүмийн өмнө зогсож буй хосууд

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавруудыг хийж дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:

  • Өдөр бүр, ариун сүмд орохоор зохистой байх дадлага хий.

  • Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа. Ариун сүмд орох нь тэдэнд сүнслэг болон материаллаг байдлын хувьд хэрхэн амжилттай байхад нь туслах талаар заа, мөн ариун сүмийн ёслолуудаар дамжуулан олж авах боломжтой Их Эзэний хүчийг хүлээн авахын тулд юу хийх ёстойг тэдэнтэй ярилц.

  • Өмнөх суурь зарчмуудыг үргэлжлүүлэн дадлага хий.

Хамгийн чухал зүйлсээ хийх нь

Хэрэв видео бичлэг байхгүй бол энэ эхийг уншина уу.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

ӨГҮҮЛЭГЧ: Нэгэн онгоц 12-р сарын нэг орой Флоридад осолдсон юм. 100 гаруй хүний амь эрсдэв. Энэ нь аюулгүй бүсээс ердөө 20 бээрийн зайд болсон байв.

ЕРӨНХИЙЛӨГЧ УГДОРФ: Ослын дараа, шинжээчид шалтгааныг нь тогтоосон юм. Газардахад хэрэглэгддэг төхөөрөмж нь доошлох үед хэвийн ажиллаж байж. Онгоцны бүх механизм маш сайн ажиллаж байсан аж. Ганцхан юмнаас бусад бүх зүйл ном ёсоороо ажиллаж байжээ. Ердөө ганцхан шатсан гэрлийн шил. Ойролцоогоор хорьхон центийн үнэтэй жижигхэн гэрлийн шил бөөн хэрэг мандуулж, зуу гаруй хүний амь насыг харамсалтайгаар авч одсон билээ.

Мэдээж тэр ажиллагаагүй болсон гэрлийн шил осол гаргаагүй л дээ. Энэ нь нисэх багийнхан тухайн үед чухал мэт санагдсан зүйл дээр бүх анхаарлаа төвлөрүүлж, хамгийн чухал зүйлийнхээ талаар мартсанаас болжээ.

Хамгийн чухал юмсын оронд өчүүхэн жижиг зүйлст хамаг анхаарлаа төвлөрүүлдэг нь зөвхөн нисгэгчдэд биш, бид бүгдэд тохиолддог. Бид бүгд аюулд учирч болно. … Зүрх сэтгэл, бодол санаа чинь тухайн үед чухал мэт санагдах агшин зуурын зүйлүүд дээр төвлөрч байна уу? Эсвэл хамгийн чухал зүйлсийн тухай бодож байна уу?

(Дийтр Ф.Угдорф, “Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–72)

Хөрсний менежментийн хууль

АХЛАГЧ ВИДЦӨҮ: Хэдэн жилийн турш манай ажилтнууд холбооны тэтгэлгээр хөрсний чийгийн салбарт олон мянган мэдээлэл цуглуулсан ч би тэдгээрийг ажиллуулж чадах ямар нэгэн ерөнхий хууль гаргаж чадаагүй юм. Би хамгийн сүүлд бууж өгөв.

Эхнэр бид хоёр тэр өдөр энэхүү бүтэлгүйтлийг мартахын тулд ариун сүм рүү явсан юм. Хувийн хишгийн гурав дахь өрөөнд байж байтал хэвлэлтэнд явснаасаа хойш боломжгүй байсан нэгэн шийдэл үл харагдах байдлаар ирсэн юм. …

Энэ бол ариун сүмд зохистой ордог хүмүүст ирдэг бэлэг юм. Учир нь энэ бол илчлэлт хүлээн авч болох газар билээ. Энэ нь үнэн болохыг би хувийн гэрчлэлээрээ гэрчилж байна.

(In Alan K. Parrish, Modern Temple Worship, 156)