-
Тунгаан бод:Боловсрол бол боломжинд хүргэх түлхүүр хэмээн бошиглогчид хэлсэн байдаг. Үүнийг үнэн гэдэг ямар нотолгоог та нар харсан бэ?
-
Үз: “Бурханы алдар суу бол оюун ухаан юм” (“The Glory of God Is Intelligence” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)
-
Ярилц:Александр яагаад амьдралынхаа турш суралцах нь чухал гэдэгт итгэдэг вэ? Эмэльда боловсролын талаар болон шаргуу суралцах талаар юу гэж боддог вэ? ТБС-ийн зээл түүнд хэрхэн тусалсан бэ? Энэ нь өр тавих сайн шалтгаан мөн байсан уу?
-
Унш:Сургаал ба Гэрээ 88:118–119; Гарын авлага 2,6.1.1 (баруун гар талд байгаа).
-
Дасгал:Бид амьдралынхаа турш үргэлжлүүлэн суралцаж чадна. Доорх нүдэнд эдгээр суралцах эх сурвалжаас саяхан сурсан нэг зүйлээ бич.
Суралцах эх сурвалжууд
|
Эдгээр эх сурвалжаас саяхан сурсан зүйлс
|
---|
Миний эргэн тойрны хүмүүс, миний удирдагчид
| |
Амьдралын туршлагууд
| |
Ном, хэвлэл мэдээллийн хэрэгсэл
| |
Ангийнхан/багш
| |
Судрууд, ариун сүм, Ариун Сүнс
| |
-
Ярилц:Та нар хэрхэн өдөр бүр үргэлжлүүлэн суралцаж, өсөж хөгжиж чадах вэ?
-
Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:
-
Сурах боломжуудыг эрэлхийлж мөн сурсан зүйлсээ бичиж ав.
-
Амьдралынхаа турш суралцаж болох өөр өөр эх сурвалжийн талаар гэр бүлийнхэндээ заа. Гэр бүлийнхэн тань—насанд хүрсэн болон хүүхдүүд аль алинд нь илүү боловсрол эзэмших арга зам байгаа эсэхийг бодож үз.
-
Өмнөх суурь зарчмуудаар үргэлжлүүлэн дадлага хий.