Өмнөх хэвлэлт
7: Нэгдмэл бай, хамтран ажилла


7

Нэгдмэл бай, хамтран ажилла

Тунгаан бод: “Нэгдмэл байх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Бие даах чадвартай болоход энэ нь ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Үз: “Их Эзэний арга замаар” (“In the Lord’s Way” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)

Ярилц:Бие биедээ үйлчилж, туслах талаар энэ захиас юу зааж байна вэ?

Унш: Мосе 7:18; Сургаал ба Гэрээ 104:15–17 (баруун гар талд байгаа).

Дасгал: Дараах үйл ажиллагааг хийнэ үү:

  1. Өөртөө буй авьяас чадвар, холбоо барих хүмүүс эсвэл бусад эх сурвалжийн талаар дотроо бод. Бүлгийн бусад гишүүнийг илүү бие даах чадвартай болоход нь танд байгаа бэлгүүд хэрхэн тусалж чадах вэ? Санаануудаа бич:

  2. Бүлгээрээ жагсааж бичсэн авьяас чадвар, холбоо барих хүмүүс болон бусад эх сурвалжаа хуваалц. Танд тусалж болохуйц холбоо барих хүмүүс эсвэл эх сурвалжуудыг бичиж ав.

  3. Одоо Сүмийн бие даах чадвар хөгжүүлэх төвийн зөвлөхүүд, компьютерүүд гэх мэт эх сурвалжуудыг доор жагсаан бич. Эдгээр нь танд яагаад хэрэгтэй байдаг вэ?

  4. Өөртөө болон бусад хүнд бие даах чадвартай болоход тусалж чадах ямар ямар эх сурвалж танд байна вэ?

  5. Та бусдад бие даах чадвартай болоход нь хэрхэн туслах вэ?

  6. Та өөрөө бие даах чадвартай болохын тулд бусдын тусламжийг хэрхэн ашиглаж болох вэ?

Унш: Нэгдмэл байх дадлага хийхийн тулд, та нар дараах зүйлсийг хийж чадна:

  • Нэгдмэл байдлаа нэмэгдүүлж мөн хамтдаа ажиллахад нь гэр бүлдээ тусал.

  • Бие даах чадвартай тойргийнхоо гишүүдтэй ярилц. Ямар эх сурвалж эсвэл хүмүүс тэдэнд тусалсныг асуу. Танд зөвлөх боломжтой эсэхийг тэднээс асуу!

  • Илүү бие даах чадвартай болоход тань туслах эх сурвалж бүхий орон нутагтаа байдаг гурван газарт оч. Тэдний үзүүлж чадах үйлчилгээнүүдийг бич. Тэднийг ашиглаж эхэл!

Амлалт өг:Энэ долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:

  • Бусад хүнтэй ажиллах дадлага хий (гэр бүлийн гишүүд, тойргийн гишүүд болон дээр жагсаан бичсэн орон нутгийнхаа эх сурвалжуудтай ажилла).

  • Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа.

  • Өмнөх суурь зарчмаа үргэлжлүүлэн давтан хий.

Их Эзэний замаар

Хэрэв та нар видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

ЕРӨНХИЙЛӨГЧ АЙРИНГ: Сүмийн халамжийн хөтөлбөрийн суурь зарчмууд нь зөвхөн нэг цаг үед эсвэл нэг газар зориулагдаагүй юм. Тэдгээр нь бүх цаг үед, бүх газар зориулагдсан. …

Үүний хийгдэх арга зам нь тодорхой юм. Илүү ихийг хуримтлуулсан хүмүүс хэрэгцээтэй хүмүүст туслахаар өөрсдийгөө даруусгах ёстой.

Элбэг хангалуун байгаа хүмүүс нь өөрсдийн тав тух, цаг, авьяас болон нөөц боломжоосоо хэрэгцээтэй хүмүүсийн зовлонг нимгэлэхийн тулд сайн дураараа золиослох ёстой. Мөн энэ тусламж нь хүлээн авагчдын өөрсдөдөө [мөн дараа нь бусад хүмүүст] анхаарал тавих хүч чармайлт нь нэмэгдэх арга замаар өгөгдөх ёстой.

Ийнхүү, Их Эзэний арга замаар хийгдсэн үед ямар нэгэн гайхамшиг тохиох болно. Хүлээн авагч болон өгөгч аль алинд нь өгөгдөх болно.

(Хэнри Б.Айринг, address given at the dedication of the Sugarhouse Utah Welfare Services Center, June 2011, lds.org; words in brackets added by President Eyring in a March 2014 interview

ЕРӨНХИЙЛӨГЧ УГДОРФ: Ах эгч нар аа, бүгдээрээ хэрэгцээг мэдэрч, Аврагчтай адил хүмүүст туслан, адисалж, сэтгэлийн дэм өгөх ёстой гэрээт хүмүүс билээ.

Бидний залбирлын хариу ихэнхдээ өвдөг сөгдөн сууж байх үед биш, харин Их Эзэнд болон эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж байхад ирдэг. Амь бие хайргүй үйлчилж, бүхнээ зориулах нь бидний сэтгэл санааг ариусган, сүнсний мэлмийг нээж, тэнгэрийн үүдийг дэлгэж өгдөг. Бид хэн нэгний залбирлын хариу болсноороо өөрсдийнхөө залбирлын хариуг авдаг.

(Дийтр Ф.Угдорф, “Дамаск орох зам дээр хүлээн сууна,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80.)