Өмнөх хэвлэлт
8: Харилц: Хүсэлт тавихын хамт сонс


8

ХАРИЛЦАА: Хүсэлт тавихын хамт сонс

Тунгаан бод: Тэнгэрлэг Эцэг та нарын ажил, бизнес эсвэл боловсролын талаарх залбирлуудад хариулж байсан уу?

Үз:“Өргөх хүчийг бий болгох нь” (“Creating Lift” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)

Ярилц:Ерөнхийлөгч Угдорф бид дэлхийн зүйлсээс хэрхэн өөрсдийгөө өргөж чадна гэж хэлсэн бэ? Бидэнд залбирлынхаа хариуг ойлгодоггүй үе байдаг уу? Сонсох нь залбирлын чухал хэсэг мөн үү?

Унш: Сургаал ба Гэрээ 8:2; Ахлагч Нэлсоны хэлсэн үг (баруун гар талд байгаа).

Ярилц:Эдгээр асуултыг бүлгээрээ ярилц: Сонсох чадвар яагаад чухал байдаг вэ? Анхааралтай сонсох нь бидний ажилд хэрхэн тусалж чадах вэ?

Дасгал: Сонсох чадвараа хөгжүүлж сурахын тулд энэ үйл ажиллагааг хийнэ үү:

  • Бүлгээрээ дараах алхмуудыг уншаад, тэдгээрийг товч ярилц.

  • Бүлгийнхээ нэг юм уу хоёр гишүүнийг өөрсдөдөө байгаа бэрхшээл эсвэл асуултын талаар бусдадаа хэлэхийг хүс. Хүн бүр эдгээр алхмыг даган, сонсохыг хичээх хэрэгтэй.

  • Хуваалцсан гишүүдээс бүлгийн гишүүд тэднийг үнэхээр сонсохыг хичээх үед тэдэнд ямар мэдрэмж төрсөн талаар хуваалцахыг хүс.

communication circle

Анхаарлаа хандуул

  • Ярьж буй хүний үг болон үйлдлийг анхаар.

  • Бүү тасалдуул.

Таларх

  • Ярьж буй хүн рүү хар.

  • “Тийм” эсвэл “зөв” гэх мэт товчхон үгсийг ашигла.

  • Ярьсан хүнд талархлаа илэрхийл.

Давт

  • Хэл: “Тэгвэл, таны хэлэх гэсэн санаа. …”

  • Тэгээд сонссон зүйлээ давтаж хэл.

Асуу

  • Асуу: “Би ойлгосон байна уу?”

  • Хариултаа хүлээж, сонс.

Амлалт өг:Энэ долоо хоногт дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:

  • Гэр бүлээрээ илүү сайн сонсож сурахын тулд эдгээр алхмыг давт:

    • Гэр бүлийнхээ нэг гишүүнээс өөртөө байгаа бэрхшээл эсвэл асуултын талаар хуваалцахыг хүс.

    • Энэхүү бэрхшээлийг нь сонсохдоо сонсох алхмуудыг давтан хий.

  • Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа.

  • Өмнөх суурь зарчмуудыг үргэлжлүүлэн давтан хий.

Өргөх хүчийг бий болгох нь

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

ЕРӨНХИЙЛӨГЧ УГДОРФ: Нисэх онгоцыг газраас хөөргөхийн тулд та өргөлтийг бий болгох ёстой. Аеродинамикт нисэх онгоцны далавчин дээгүүр агаарын урсгал өнгөрөхөд далавчин доорх даралт далавчин дээрх даралтаас илүү гарсан тохиолдолд хөөрөлт бий болдог. Дээш өргөх хүч доош татах хүндийн хүчнээс давсан үед нисэх онгоц газраас дээш тасарч, нисдэг билээ.

Үүнтэй адилаар бид сүнсний амьдралдаа өргөлт бий болгож чадна. Биднийг тэнгэр өөд өргөх хүч нь уруу таталт, гай зовлонгоос илүү байгаа үед бид дээш өргөгдөж, Сүнсний орчинд дүүлэн нисч чадна.

Бидний өргөлтөд тусалдаг сайн мэдээний олон зарчим байдаг ч, би нэг л зарчим дээр тусгайлан анхаарал төвлөрүүлэхийг хүсч байна.

[Залбирал!]

Залбирал бол өргөлт бий болгодог сайн мэдээний зарчмуудын нэг юм. Залбирал нь биднийг дэлхийн [санаа зовоосон зүйлүүдээс], цөхрөл гутралын үүлс дундуур туулан, харанхуйгаас гэрэл гэгээтэй, цэлмэг тэнгэр рүү өргөн гаргах хүчтэй.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бидэнд байдаг агуу адислал, онцгой хувь тавилан хийгээд боломжуудын нэг бол бид [залбирлаар дамжуулан] Түүнтэй харилцаж чаддаг явдал мөн. Бид амьдралынхаа туршлага, хүнд сорилт, адислалуудын тухай Түүнд ярьж, Ариун Сүнсийг сонсож мөн [ямар ч цагт, хаана ч] селестиел удирдамжийг нь хүлээн авч чадна.

(Дийтр Ф.Угдорф, “Залбирал ба хөх тэнгэр,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 6-р сар, 5–6; хаалтанд байгаа үгсийг ерөнхийлөгч Угдорф 2014 оны 3-р сарын ярилцлага дээрээ нэмж хэлсэн)