Өмнөх хэвлэлт
9: Цөхрөлтгүй зүтгэ


9

Цөхрөлтгүй зүтгэ

Тунгаан бод:Бид ажлаа хийж дуустлаа хэрхэн үргэлжлүүлэн ажиллаж сурдаг вэ?

Үз:“Зөвхөн чулуу засагч” (“Only a Stonecutter” видео бичлэг байхгүй бол дараах хуудсыг уншина уу.)

Ярилц:Хэцүү байсан ч бид хэрхэн үргэлжлүүлэн ажиллаж сурдаг вэ? Их Эзэнд итгэх итгэл нь бидний цөхрөлтгүй байх чадварт хэрхэн нөлөөлдөг вэ?

Унш: Ерөнхийлөгч Фаустын хэлсэн үг; Еврей 12:1; Сургаал ба Гэрээ 58:4 (баруун гар талд байгаа).

Дасгал:Цөхрөлтгүй байж мөн сорилтуудыг даван туулахын тулд энэ загварыг мэдэж авахад хамтдаа ажилла:

  • Бүлгээрээ хамтдаа доорх загварт байгаа алхам бүрийг уншина уу.

  • Бүлгийнхээ хэн нэгэнд ханд. Ямар нэгэн хэцүү үүрэг эсвэл ажил тэдэнд тулгарч байгаа эсэхийг бие биенээсээ асуу.

  • Хэцүү үүрэг эсвэл ажлынхаа талаар ярилцан, доорх дөрвөн алхмыг гүйцээхэд бие биедээ тусал.

  • Цөхрөлтгүй байж—үүрэг даалгавар эсвэл ажлаа сайн хийж дуустлаа үргэлжлүүлэн хийнэ гэж бие биедээ амлалт өг.

Эерэг хандлагатай бай

Адислалуудаа жагсаа.

Хамтдаа ажиллана гэдгээ сана

Найзууд, үе тэнгийнхэн, бүлгийн гишүүд болон бусдаас тусламж хүс.

Айдсаа итгэлээр орлуул

Бүү эргэлз. Их Эзэн бүх хүчийг эзэмшдгийг сана. Түүнийг дуудаж, Түүний хүслийг хүлээн ав.

Тэвчээртэй, зоригтой урагш тэмүүл

Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бүү бууж өг; итгэлтэйгээр тэвч.

Дасгал:Гэр бүлдээ тулгамдаж байгаа нэг сорилт бэрхшээлийг сонгож ав. Дээрх загварыг ашиглан, Их Эзэн арга замаар хангах болно гэдэгт итгэлтэй байж, та итгэлтэй урагшилж чадах хоёр эсвэл гурван арга замаа тодорхойл:

Амлалт өг: Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, нүднүүдийг тэмдэглэ:

  • Дээрх тодорхойлсон арга замаараа цөхрөлтгүй байх дадлага хий.

  • Энэ зарчмыг гэр бүлийнхэндээ заа.

  • Өмнөх суурь зарчмыг үргэлжлүүлэн давтан хий.

Цорын ганц чулуу засагч

Хэрэв та видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Солт Лэйкийн ариун сүмийн барилгын ажил

АХЛАГЧ ХОЛЛАНД: Жонн Р.Моил бол Нэгдсэн Улсыг хиймэл хөлтэй туулсан, Англиас ирсэн анхдагч юм. Тэрээр Солт Лэйкийн ариун сүмээс 22 бээрийн (35 километр) зайд Ютагийн Альпинд амьдардаг байв.

Бригам Янг Моил ахыг Солт Лэйкийн ариун сүмийн барилгын ажлын үеэр чулуун өрлөгийн ахлахаар дууджээ.

Моил ах даваа гараг бүрийн өглөө 8 цагт үргэлж ажил дээрээ байхын тулд шөнийн 2 цагаас 22 бээр газар алхдаг байв. Тэр ажлын долоо хоногоо баасан гаргийн 17 цагт дуусгаж, дараа нь гэр рүүгээ алхаж эхлэн шөнө дунд болохоос өмнөхөн гэртээ ирдэг байв. Тэрээр ариун сүмийн барилгын ажлын үеэр, бараг хорин жилийн турш энэ хуваариараа долоо хоног бүр ажилладаг байв.

Нэг удаа Моил ахыг долоо хоногийн сүүлчээр гэртээ байх үед нь үнээнүүдийнх нь нэг нь саалгаж байхдаа ухасхийн зугтаж, түүний хөлийг өшиглөн өвдөгнөөс доош ясыг нь бэртээжээ.

Тэд ферм дээрээ эмнэлгийн сайн тусламж авч чадаагүй аж. Тиймээс гэрийнхэн болон найзууд нь хаалгыг нугасаар нь салган авч, мэс заслын ширээ болгон орлуулж, үүн дээрээ түүнийг уяж бэхлэв. Тэд дараа нь ойролцоох ой модноос мөчрүүд тайрахдаа ашигладаг байсан дугуй хөрөөгөө аваад, өвдөгнөөс нь ердөө хэдхэн инч доогуур тайрсан гэнэ.

Эцэст нь Моил ах хөлөө эдгэж эхлэхэд мод авч, хиймэл хөл сийлэв. Тэр эхлээд гэртээ алхаж эхэлжээ. Дараа нь хашааныхаа эргэн тойронд алхдаг болов. Эцэст нь тэрээр хиймэл хөлөөрөө азаа туршсан юм.

Тэр зогсож байхдаа өвдөлт мэдэрсэн ч модон хөлөө бэхэлж, Солт Лэйкийн ариун сүм хүртэл 22 бээр алхаж, барилгын шат өөд авирч, “Их Эзэнд ариуныг” хэмээх тунхгийг гартаа цүүц барин сийлжээ.

(Мөн Жэффри Р.Холланд, “As Doves to Our Windows,” Ensign, 2000 оны 5-р сар, 76–77-г үзнэ үү.)