“4-р хичээлийн бэлтгэл материал: Судраас эрэлхийлэх,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“4-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
4-р хичээлийн бэлтгэл материал
Судраас эрэлхийлэх
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт: “Судруудаас судлах цаг байхгүй гэсэн Сатаны худал үгэнд бүү авт. … Бурханы үгээс өдөр бүр зооглох нь нойр, хичээл, ажил, телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, видео тоглоом юм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү чухал” хэмээн хэлсэн (“Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106). Та энэ материалыг судалж байхдаа ахлагч Скотт яагаад судраас суралцах явцад ийм өндөр ач холбогдол өгч байгааг эргэцүүлэн бод. Яг одоо судрууд таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэж байгааг үнэлж дүгнэ.
1-р хэсэг
Миний амьдралд судрууд ямар байр суурь эзэлдэг вэ?
Лихай болон түүний гэр бүлийнхэн цөлд олон хоног аялсны дараа Их Эзэн Лихайд хөвгүүдээ Иерусалим руу эргүүлэн явуулж, Лебенээс гуулин ялтаснуудыг авч ирэхийг тушаав. Гуулин ялтаснууд нь манай Хуучин Гэрээтэй адил эртний судрын боть ном бөгөөд еврейчүүдийн цэдэг, бошиглогчдын олон бичвэр багтаасан байв (1 Нифай 5:11–16; Судруудын удирдамж, “Гуулин ялтсууд,” scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү).
Их Эзэн эдгээр судар Лихайн гэр бүлд болон тэдний хойч үед зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Их Эзэн “Нэгэн үндэстэн бууран доройтож мөн итгэлгүйдээ мөхсөнөөс нэг хүн эрсэдсэн нь дээр буюу” (1 Нифай 4:13) хэмээн цэдгийг авахын тулд Лебенийг хөнөөхийг Нифайд тушаасан.
Лихай гуулин ялтаснуудыг аваад “тэдгээрийг судалсан” (1 Нифай 5:10) ба “Сүнсээр дүүргэгдэн, мөн бошиглож эхлэв” (17-р шүлэг).
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жули Б.Бэк эгч судрууд амьдралд нь ямар үнэ цэнтэй болохыг тайлбарласан.
Олон жилийн өмнөөс эхлэн суулгасан судраас өдөр бүр унших дадал хэвшил маань надад баяр баясгаланг авчирсан. Зарим өдөр надад судрын талаар эргэцүүлэн бодох цаг зав их гардаг байхад зарим өдөр нь хэдхэн шүлгийн талаар эргэцүүлэн бодох цаг гардаг. Хоол идэж, амьсгалах нь бие махбодыг маань тэтгэдэгтэй адил судрууд миний сүнсийг тэжээж, тэтгэдэг. Би одоо Нифайн “Дотоод сэтгэл минь судруудад баясна, мөн зүрх минь тэдгээрийг тунгаана. … Болгоогтун, сэтгэл минь Их Эзэний зүйлүүдэд баясч; мөн зүрх минь өөрийн үзсэн мөн сонссон зүйлийг үргэлж тунгаадаг” (2 Нифай 4:15–16) хэмээн хэлснийг давтан хэлж байна.My Soul Delighteth in the Scriptures,” Liahona, May 2004, 109)
2-р хэсэг
Судрууд нь хэрхэн надад Есүс Христийг илүү сайн мэдэхэд тусалж болох вэ?
Нифай тохинууллынхаа үеэр их, бага ялтас буюу хоёр цэдэг бүтээжээ. Нифайн их ялтаснууд эхэндээ Нифайн хүмүүсийн шашнаас ангид түүхийг агуулдаг байв. Нифайн бага ялтаснуудыг Нифайн хүмүүсийн тохинууллыг цэдэглэн, хадгалан үлдээх “онцгой зорилгын улмаас” бүтээсэн байв (1 Нифай 9:3). Нифай энэ цэдгийг бүтээхдээ бүх хүнийг Христэд ирж, аврагдахад ухуулан итгүүлэх нь “[өөрийнх нь] бүрэн зорилго” (1 Нифай 6:4) байсныг цохон тэмдэглэсэн.
Нифай жижиг ялтаснуудыг өөрийн дүү Иаковт хариуцуулж өгөхдөө зөвхөн “хамгийн үнэт“ (Иаков 1:1–2) гэснийг бичихийг түүнд даалгасан.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заахдаа Нифай, Иаков мөн Мормоны Номын бусад бошиглогч бусад судрын бошиглогчдын гэрчлэл дээр өөрсдийн гэрчлэлийг нэмсэн гэдгийг заасан. Тэр тайлбарлахдаа:
“Түүний ирэлтээс олон мянган жилийн өмнө[х]” [Хиламан 8:18] “бүх ариун бошиглогчдын” [Иаков 4:4] эцэс төгсгөлгүй мэт цуврах бошиглолын гэрчлэлийн дундаас—Мормоны Ном Есүс бол Христ, бидний Аврагч, Гэтэлгэгч мөн гэдгийг баяр ёслолын байдалтай тунхагласан (“A Testimony of the Book of Mormon,” Ensign, Nov. 1999, 69)
3-р хэсэг
Асуудлаа шийдвэрлэж, шийдвэр гаргахад судрууд намайг хэрхэн чиглүүлж болох вэ?
Лихайг өөрт нь зарлигласан бүхнийг биелүүлсний дараа Их Эзэн Лиахона хэмээх зүйлийг түүнд өгсөн (Алма 37:38-ыг өгнө үү). Лиахона нь луужин шиг ажилладаг байсан бөгөөд Лихайн гэр бүлийг цөлөөр аялж явахад нь хөтөч болж байв. Түүнчлэн энэ нь Их Эзэний илгээсэн хувийн захиасуудыг харуулдаг байж. Лиахона Их Эзэний захиаснуудад “хандуулсан итгэл болон хичээнгүй байд[лын]” дагуу ажилладаг болохыг Нифай олж мэдсэн (1 Нифай 16:28–29).
Ойролцоогоор 500 жилийн дараа Алма өөрийн хүү Хиламанд гуулин ялтаснуудыг болон бусад судрыг даатган хадгалуулсан ба Лиахонагийн хэрхэн ажилладаг талаар тайлбарласан.
Далын гишүүнээр үйлчилж байхдаа ахлагч В.Ролф Кэрр ийнхүү заажээ.
“Христийн үг хүн нэг бүрд замыг нь заадаг хувийн Лиахона байж болно. Зам амархан гээд залхуурахгүй байцгаая. Ариун судруудад цэдэглэгдсэн бөгөөд амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дамжин ирдэг Христийн үгсийг итгэлээр оюун ухаан, зүрх сэтгэлдээ шингээцгээе. Христийн үгэн дээр итгэлээр, хичээнгүйлэн найрлацгаая. Учир нь Христийн үг бидний сүнслэг Лиахона болох бөгөөд хийх ёстой бүхнийг бидэнд хэлнэ (“The Words of Christ—Our Spiritual Liahona,” Liahona, May 2004, 37)