Институт
11-р хичээлийн бэлтгэл материал: Гэрээний замаар урагш явах нь


“11-р хичээлийн бэлтгэл материал: Гэрээний замаар урагш явах нь,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“11-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

11-р хичээлийн бэлтгэл материал

Гэрээний замаар урагш явах нь

Зураг
Алхаж буй залуу

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Сүмийн гишүүн бүрд би гэрээний зам дээр үлдээрэй хэмээн хэлмээр байна. Аврагчтай гэрээнд орж, уг гэрээгээ сахиснаар Түүнийг дагах амлалт тань ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн мөн хүүхдүүдэд хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийг эдлэх үүд хаалгыг нээх болно” хэмээн заасан (“As We Go Forward Together,” Ensign, Apr. 2018, 4). Христийн сургаалыг үргэлжлүүлэн судлахдаа, баптисмын гэрээнд орж, гэрээгээ сахин, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих нь Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил болоход тань тусалдаг талаар эргэцүүлэн бод.

1–р хэсэг

Миний баптисмын гэрээ хэрхэн намайг болон миний эргэн тойрны хүмүүсийг адисалдаг вэ?

Наманчлахгүй бол боолчлолд орно гэдгийг сэрэмжлүүлэхээр Их Эзэн хаан Ноа ба түүний хүмүүс рүү бошиглогч Абинадайг илгээсэн. Хаан Ноа Абинадайн захиасыг хүлээн аваагүй бөгөөд түүний амийг хөнөөсөн. Ноагийн пристүүдийн нэг Алма Абинадайн үгийг бичиж аваад, нууцаар хүмүүст заасан юм. Алмагийн итгэгчдийн хүрээлэл өргөжиж, тэд Мормоны Усны дэргэд цугларч, баптисмын гэрээнд орсон.

Зураг
Алма Мормоны Усанд хүмүүст баптисм хүртээв
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Мозая 18:8–10-ыг уншаад, бид баптисм хүртэхдээ юу хийнэ, хэн болно гэж амладаг болохыг олж мэд. Их Эзэн энэ гэрээгээр өгсөн амлалтаа биелүүлнэ хэмээн Алмагийн заасныг мөн анхаар.

Бусадтай хамт гашуудан, бусдыг тайтгаруулна гэсэн бидний амлалтын талаар Арван хоёр Төлөөлөгчдийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ингэж тайлбарласан.

Зураг
Ахлагч Дэйл Г.Рэнланд

Бид Сүмд бусдад үр дүнтэй үйлчлэхийн тулд тэднийг эцэг эхийнх нь нүдээр мөн Тэнгэрлэг Эцэгийн мэлмийгээр харах хэрэгтэй. Зөвхөн тэгэж чадсан тохиолдолд бид бодгалийн жинхэнэ үнэ цэнийг ойлгож эхлэн, бүх хүүхдээ хайрлах Тэнгэрлэг Эцэгийн хайрыг ухаарах болно. Зөвхөн тэгснээр биднийг гэсэн Аврагчийн сэтгэлийг ойлгох болно. Бурханы мэлмийгээр харахаас нааш бид гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах үүрэг болон гэрээгээ бүрэн гүйцэтгэж чадахгүй. [Moзая 18:8–10-ыг үзнэ үү.] Энэхүү өргөтгөн тэлсэн ойлголт нь бидний зүрх сэтгэлийг бусдын харуусал, айдас, зүрх сэтгэлийн шаналалд нээж өгнө. (“Бурханы мэлмийгээр харах нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Баптисмын гэрээгээ эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн жишээг бод. Баптисмын гэрээг хэрхэн эрхэмлэн дээдлэхийг харуулсан Аврагчийн амьдралын ямар ямар жишээ танд бодогдож байна вэ? Хичээл дээр жишээгээ хуваалцахад бэлэн бай.

2-р хэсэг

Ариун Сүнсний бэлэг хэрхэн миний амьдралыг өөрчилж чадах вэ?

Нифай Христийн сургаалын талаарх өөрийн бичвэрт Есүс Христийн үлгэр жишээг дагаж, баптисм хүртсэн хүмүүст Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнс өгөх болно хэмээн заасан (2 Нифай 31:12-ыг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

2 Нифай 31:13, 17-г үзээд, Ариун Сүнсний бэлэг хэрхэн таны амьдралыг ариусгадаг тухай олж мэд.

Зураг
Гишүүнээр батлуулж буй залуу

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр тэнгэр элчийн хэлээр ярих тухай ийнхүү өгүүлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

Нифай тэнгэр элч нарыг Ариун Сүнсний хүчээр ярьдаг гэж тайлбарласан бөгөөд та ч бас тэнгэр элч нарын хэлээр ярьж чадна. Өөрөөр хэлбэл та Ариун Сүнсний хүчээр ярьж чадна гэсэн үг юм. Энэ нь намуухан байх ч Хүчтэй байх болно. (“The Gift of the Holy Ghost: What Every Member Should Know,” Ensign, Aug. 2006, 49–50)

Мөн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар галан баптисмын талаар тайлбарласан.

Дараах хоёр үйл ажиллагааны аль нэгийг эсвэл хоёуланг нь хий.

  1. Baptism by Fire” (1:41) видеог үзнэ үү.

  2. Дараах мэдэгдлийг унш.

    Зураг
    Ахлагч Дэвид А.Бэднар

    Ариун Сүнс нь хүнийг цэвэр бус байдал ба хилэнцээс цэвэрлэж, цэвэршүүлдэг гал шиг ариусгагч юм. [3 Нифай 27:19–21-ийг үзнэ үү]. …

    Их Эзэний сэргээгдсэн Сүмийн гишүүдийн хувьд бид баптисмтай холбоотой анхдагч нүглийн ангижрал, Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн болох Ариун Сүнсний нөхөрлөл, хүчээр ирдэг цаашдын нүглийн ангижрал аль алинаар нь адислагддаг. …

    … Харин биднийг энэхүү [ариун ёслолд] харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр анхааралтай бэлтгэж, оролцох үед Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалт ирдэг. Мөн бид байнгын хамтрагч болох Ариун Сүнсний ариусгагч хүчээр нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалж чадна. (”Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 47)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Баптисм хүртэхээр бэлдэж байгаа хүнд та галан баптисм ба тэнгэр элч нарын хэлээр ярихыг хэрхэн тайлбарлах вэ? Та Ариун Сүнсний адислалыг ямар ямар арга замаар мэдэрч байсан бэ?

3–р хэсэг

Эцсээ хүртэл тэвчихийг хичээхдээ би хэрхэн илүү итгэл найдвар, баяр баясгаланг олж болох вэ?

Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлгээс гадна эцсээ хүртэл тэвчих нь Христийн сургаалын амин чухал зарчим болохыг Нифай заасан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

2 Нифай 31:15–16, 19–21-ийг уншаад, эцсээ хүртэл тэвчих гэдэг нь ямар утгатай үг болохыг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг үзээд эсвэл уншаад, хэрхэн баяр баясгалантайгаар эцсээ хүртэл тэвчиж болох талаар эргэцүүлэн бод.

Зураг
Ахлагч Дийтр Ф.Угдорф

Эцсээ хүртэл тэвчих буюу амьдралынхаа туршид Есүс Христийн сайн мэдээний хууль, ёслолд итгэлтэй хэвээр үлдэх нь Бурханы хаант улсад аврагдахад тавигддаг үндсэн шаардлага юм. Энэхүү итгэл үнэмшил нь хожмын үеийн гэгээнтнүүдийг Есүс бол Аврагч гэдэгт зүгээр л итгэдэг, ийн хэлсэн хүн аврагдах болно гэж заадаг Христийн бусад урсгалаас ялгаатай харагдуулдаг. Их Эзэн “Хэрэв чи миний зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно” (C&ба Г 14:7) хэмээн тод томруун тунхагласан.

Тиймээс эцсээ хүртэл тэвчих гэдэг нь амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг зүгээр л тэвчиж эсвэл “тэгсхийгээд л өнгөрөөх” гэсэн үг биш юм. Бидний шашин бол Бурханы хүүхдүүдэд энэ амьдралын турш бүрэн чадавхдаа хүрч мөн хэзээ нэг өдөр Түүнд эргэн очихын тулд нарийн бөгөөд шулуун зам дээрээ үлдэхэд тусалдаг идэвхтэй шашин юм.

Энэ ойлголтоос эцсээ хүртэл тэвчих гэдэг нь таагүй баргар, дүнсгэр бус, харин өргөмжлөгдсөн алдар суут байдал юм. Энэ бол итгэл найдвар, хүч чадал болон чөлөөлөлтийн баяр хөөрөөр дүүрэн шашин юм. (“Have We Not Reason to Rejoice?Liahona, Nov. 2007, 20)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Аврагчийн амьдралаас, Мормоны Номд гардаг эсвэл таньдаг хүнийхээ эцсээ хүртэл тэвчих гэдэг нь ямар утга учиртай үг болохыг харуулсан жишээг тодорхойл. Тэрхүү жишээ нь эцсээ хүртэл тэвчих талаарх таны ойлгосон ойлголтод хэрхэн нөлөөлсөн тухай бичиж тэмдэглэ.

Хэвлэх