Институт
16-р хичээлийн бэлтгэх материал: Есүс Христ хүмүүст нэг нэгээр нь тохинуулдаг


“16-р хичээлийн бэлтгэх материал: Их Эзэн хүмүүст нэг нэгээр нь тохинуулдаг,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“16-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

16-р хичээлийн бэлтгэх материал

Есүс Христ хүмүүст нэг нэгээр нь тохинуулдаг

Нэг нэгээр нь, Волтэр Рэйн

Амилсан Христийн Өгөөмөр нутгийн хүмүүст тохинуулсан тохинуулал бидэнд Есүс Христийн бурханлаг байдлын талаар болон бусдад хэрхэн тохинуулах талаар чухал үлгэр жишээ үзүүлдэг. Та энэ материалыг судалж байхдаа, Есүс Христ бол таны Аврагч гэсэн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болохоо тунгаан бодно уу. Тэр Түүнийг хэрхэн тохинуулсан талаар эргэцүүлэн бодохдоо хэн танаар дамжуулан Аврагчийн хайрыг мэдрэх хэрэгтэй байгааг залбирч байгаад бодоорой.

1-р хэсэг

Есүс Христ бол миний Аврагч гэсэн гэрчлэлээ би хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Аврагчийн үхлийг бэлгэдсэн сүйрэл болон гурав хоногийн харанхуйн дараа ойролцоогоор 2500 нифай эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдүүд Өгөөмөр нутаг дахь ариун сүмийн эргэн тойронд цуглажээ. Тэд нэгэн дуу хоолойг сонссон ч эхлээд ойлгоогүй. Тэд үргэлжлүүлэн сонсохыг хичээснээр, энэ нь Өөрийн Хүү Есүс Христийг танилцуулж буй Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолой байсныг ойлгожээ. (3 Нифай 11:1–10-ыг үзнэ үү.) Дараа нь Аврагч тэнгэрээс бууж ирэн, “Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ” (3 Нифай 11:10) хэмээн тунхагласан.

Есүс Христ нифайчуудад үзэгдсэн нь, Арнольд Фрайбэрг

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд тэрхүү цаг мөчийн талаар ийн хэлсэн.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Тэрхүү үзэгдэл болон тунхаг нь Мормоны Номын бүхий л түүхэн дэх хамгийн сүрлэг мөч болох гол санааг илэрхийлдэг. Энэ нь нифай үндэстэн бошиглогчдод зургаан зууны туршид мэдээлэл өгч, сүнслэгээр өдөөсөн тэр зүйлийн илрэл, тунхаглал байсан юм. …

Бүгд Түүний тухай ярьж, дуулж, мөрөөдөн, Түүнийг ирээсэй хэмээн залбирч байсан бөгөөд эцэст нь Тэр үнэхээр ирсэн байлаа. Ингээд нэгэн өдөр! Харанхуй шөнө бүрийг өглөөний гэрэл болгодог Бурхан ирсэн байв. (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 250–51)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 11:13–17-г уншаад, Есүс бол амилсан Христ болох тухай хувийн гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хүмүүс юу хийснийг олж мэдээрэй.

Христ Өгөөмөр нутагт, Симон Дьювэй
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийн нифайчууд, леменчүүдтэй харьцсан байдлаас бид Түүний зан чанарын талаар юу сурч болох вэ?

Далын ахлагч Волтэр Ф.Гонзалэз амилсан Христийг гэрчилсэн хүмүүсийн туршлагын талаар ийн заасан.

Ахлагч Волтэр Ф.Гонзалэз

“Та нар тэмтэрч мөн харж болохын тулд надад ир” [3 Нифай 18:25]. Энэ нь Аврагчийн эртний Америкийн оршин суугчдад өгсөн зарлиг юм. Тэд Есүс бол Христ гэдгийг гараараа тэмтэрч үзэн, нүдээрээ харсан. Тэдний хүлээн авсан энэхүү зарлиг тэдэнд чухал байсны адил өнөөдөр ч гэсэн бидэнд чухал. Бид ч бас Христэд ирснээр гар болон нүдээрээ биш ч зүрх сэтгэл, оюун санаагаараа Есүс бол Христ гэдгийг мэдэрч, “баттай мэдэж” [3 Нифай 11:15] чадна.

Христэд ирэх нэг арга зам бол чухал үнэнүүдийг зүрх сэтгэлээрээ суралцахаар эрэлхийлэх явдал юм. Ингэснээр Бурханаас ирдэг мэдрэмж бидэнд өөр ямар ч замаар олж авч чадахгүй мэдлэгийг өгнө. (“Зүрх сэтгэлээр суралцах нь,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97)

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та Есүс Христийн тухай гэрчлэлээ эргэцүүлэн бодохдоо, Түүний талаарх гэрчлэлийг тань хүчирхэгжүүлсэн туршлагаа тэмдэглэлдээ бич. Аль эсвэл Аврагчийн талаарх бодол санааг тань илэрхийлдэг дууллыг олоод, уг дууллыг сонсож, дуулахад төрдөг мэдрэмжээ тэмдэглэн авч болно.

2-р хэсэг

Бид Аврагчийн үлгэр жишээнээс тохинууллын талаар юу сурч болох вэ?

Аврагч хүн бүрд гар, хөлийнх нь шархыг мэдрэх боломж олгосны дараа арван хоёр шавиа дуудаж, олон түмэнд олон чухал үнэнийг заав (3 Нифай 11–16-г үзнэ үү). Есүс тэднийг орхин явахаар бэлдэж байхдаа “Та нар ойлгож чадахгүйг би ухамсарлаж байна …” гээд, хүмүүсийг гэр гэртээ харьж, зааж сургасан зүйлийнх нь талаар тунгаан бодож, маргааш нь эргэж ирэхэд өөрсдийгөө бэлтгэхэд урьсан (3 Нифай 17:1–3).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 17:5–10-ыг уншаад, хүмүүсийн дунд тохинуулахдаа нинжин сэтгэл, энэрэнгүй байдлыг үлгэрлэн харуулсан Их Эзэний арга замуудыг олж мэд.

Аврагч олон түмнийг эдгээснийхээ дараа бүгдэд хандан Өөрт нь “бяцхан хүүхдүүдээ авч[рахыг]” (3 Нифай 17:11), харин үлдсэн хүмүүст өвдөг сөгдөхийг зарлигласан. Дараа нь Тэр тэдний төлөө залбирсан нь “агуу хийгээд гайхамшигтай” (16–17-р шүлэг) байсанд олон түмэн баясжээ. (3 Нифай 17:10–19-ийг үзнэ үү.)

Христ ба Мормоны Номын хүүхдүүд, Дэл Парсон
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 17:19–24-ийг уншаад эсвэл “My Joy Is Full” (4:04) видеог үзээд, тохинуулал яагаад Аврагчид баяр баясгаланг авчирсан талаар тунгаан бод.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам тохинуулахдаа Аврагчийн үлгэр жишээг дагахын ач холбогдлын талаар бидэнд ийн заасан.

Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Эцсийн эцэст, учир шалтгаан нь хайр байснаар л жинхэнэ тохинуулал нэг нэгээрээ гүйцэлддэг. Чин сэтгэлээсээ тохинуулахын үнэ цэн, ач тус, гайхамшиг амьдралыг үнэхээр өөрчилдөг! Бидний зүрх сэтгэл нээлттэй байж; хайрлах, хамруулах, урамшуулах, тайтгаруулах хүсэлтэй байвал бидний тохинууллын хүч хэзээ ч няцаагдахгүй. Хайр байснаар л гайхамшгууд тохионо. …

Аврагч бүх зүйлд, тухайлбал зөвхөн бидний хийх ёстой зүйлд ч биш, харин бид яагаад үүнийг хийх ёстой гэдэгт ч үлгэр дуурайл үзүүлдэг [Ефес 5:2-ыг үзнэ үү]. (“Аврагчийн адил тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132-ыг үзнэ үү)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Таны тусламж хэрэгтэй байж болох хүний талаар бодоорой. Та хэрхэн Аврагчийн үлгэр жишээг дагаж, уг хүнд эелдэг, энэрэнгүй хандаж чадах вэ?