Институт
25-р хичээлийн бэлтгэх материал: Залбирал ба хувийн илчлэлт


“25-р хичээлийн бэлтгэх материал: Залбирал ба хувийн илчлэлт,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“25-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

25-р хичээлийн бэлтгэх материал

Залбирал ба хувийн илчлэлт

Судар уншиж буй залуу эмэгтэй

Есүс Христ “Учир нь гуйсан болгон хүлээн авдаг; мөн эрэлхийлэх тэр нь олдог; мөн тогшсон түүнд энэ нь нээгдэх болно” (3 Нифай 14:8) хэмээн амласан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ амлалтын талаар: “Хувиараа илчлэлт хүлээн авах энэхүү хязгааргүй боломж Бурханы бүх хүүхдэд боломжтой юм. Энэ зүйл үнэн гэхэд бараг л үнэмшмээргүй сонсогддог. Гэвч энэ бол үнэн!” гэж хэлжээ (“Гуй, хай, тогш,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92). Энэ материалыг судлахдаа, та залбирлынхаа үр нөлөөг болон хувийн илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлэхийн тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодно уу.

1-р хэсэг

Би залбирлыг амьдралынхаа илүү утга учиртай хэсэг болгохын тулд юу хийж чадах вэ?

Алма, Амюлек хоёр урвагч зорамчуудыг буцаан залруулахын тулд хэсэг номлогчийг удирдан явахдаа зорамчууд синагогууддаа хэрхэн мөргөл үйлдэж, залбирч байгааг хараад гайхжээ. Хүмүүс Рамеумптом гэж тэдний нэрлэсэн тавцан дээр зогсоод, нэгэн ижил залбирлыг ээлжлэн өргөж, Христ гэж байхгүй, Бурхан тэднийг аврахаар сонгосон гэж тунхаглаж байв. Мөргөл дууссаны дараа зорамчууд гэртээ харьж, дараагийн долоо хоногт эргэж ирэх хүртлээ “Бурхны тухай дахин огт ярьдаггүй байжээ.” (Алма 31:12–24-ийг үзнэ үү.) Хожим нь Алма, Амюлек хоёрт даруухан зорамчуудад залбирлын жинхэнэ утга агуулга, зорилго гээд сайн мэдээг зааж сургах боломж олдсон (Алма 32–34-ийг үзнэ үү).

Зорамчууд Рамеумптом дээр залбирч байгаа нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 34:17–28-ыг уншаад, Амюлекийн залбирлын талаар зорамчуудад заасан зарчмуудыг тодорхойлно уу.

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Алма 34:17–28-аас нэг юм уу хоёр шүлэг сонгоод, Амюлек таны насны хэн нэгэнтэй орчин цагийн үг хэлээр ярьж байгаа мэт өөрчлөн бичээрэй. Жишээлбэл, “талбай дахь сүргийнхээ” (25-р шүлэг) төлөө гуй гэсэн зөвлөгөөний талаар бодоод, энэ санааг орчин үеийн нөхцөл байдалд тааруул. Өөрчилсөн шүлгүүдээ хичээл дээр хуваалцахад бэлэн бай. Чин сэтгэлээсээ, ойр ойрхон залбирахын тулд та Амюлекийн сургаалыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар эргэцүүлэн бодно уу.

2-р хэсэг

Хувийн илчлэлт хүлээн авахын тулд би юу хийж болох вэ?

Мормоны Номын эхлэл хэсэгт, Нифай аавынхаа амьдралын модны талаарх зүүдийг мөн бусад сургаалыг ойлгож, хувийн гэрчлэлтэй болохыг хүсэж байгаагаа цэдэглэсэн (1 Нифай 10:17-г үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Нифай 10:17–19-ийг уншаад, хувийн илчлэлт авах талаар бид Нифайгаас юу сурч мэдэж болохыг олж мэд. (Тайлбар: “Бурханы нууцууд бол зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнсний үнэнүүд юм” [Судруудын удирдамж, “Бурханы нууцууд,” scriptures.ChurchofJesusChrist.org].) Жишээлбэл, Мормоны Ном үнэн гэсэн Ариун Сүнсний гэрчийг хүлээн авснаар Бурханы нууц бидэнд илчлэгддэг.

Нифай залбирч байгаа нь

Нифай Лихайн сургаалуудын талаар тунгаан бодож байхдаа “Их Эзэний Сүнсэнд автагдаж,” өөрөө үзэгдэл харсан (1 Нифай 11:1). Уг үзэгдлээр Нифай амьдралын модны тухай эцгийнхээ зүүд, Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинуулал, үр удмынхаа ирээдүй, хожмын өдрүүдэд болох сайн мэдээний Сэргээлтийн талаар нэмэлт мэдлэг олж авчээ (1 Нифай 11–14-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Нифайн Бурханд итгэж, найддаг байсан нь хувийн илчлэлт авах чадавхыг нь хэрхэн нэмэгдүүлсэн бэ?

Энэхүү илчлэлт хүлээн авсан үйл явдлын дараа Нифай эцгийнхээ майханд эргэн ирээд, ах нар нь Лихайн “ярьсан зүйлүүдийн талаар өөр хоорондоо маргалдаж” (1 Нифай 15:2) байхыг харсан.

Нифайн ах нар маргалдаж байгаа нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Нифай 15:3–4, 8–11-ийг уншаад, Лемен, Лемүел хоёр яагаад Лихайн сургаалыг ойлгоогүй байсан талаар эргэцүүлэн бод.

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та Их Эзэнээс юу гэж асуусан бэ мөн танд юу тохиолдсон бэ? Их Эзэнээс залбирч байгаад асууж болох ч асуугаагүй асуудал, асуулт танд байгаа юу? Хэрэв байгаа бол тэдгээрийн талаар залбирахад юу танд саад болж байна вэ?

Мормоны Номын дараагийн бүлэгт Алма, Амюлек хоёрын сургаалыг үгүйсгэхийг оролдсон Зиезром гэгч хуульчийн тухай бид уншдаг. Амюлек Зиезромыг худал ярьж байгааг илчилсний дараа Зиезром даруусаж, Алмагаас сайн мэдээний талаар чин сэтгэлээсээ асууж эхэлсэн. Бурханы нууц буюу илчлэлтийг зөвхөн даруу, итгэлтэй хүмүүст өгдөг болохыг Алма Зиезромд заасан. (Алма 11:21–13:31-ийг үзнэ үү.)

Алма цугларсан олонд номлож байгаа нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 12:9–10-ыг уншаад, таны одоогийн хандлага ба үйлдэл илчлэлт хүлээн авах чадавхыг тань нэмэгдүүлж эсвэл бууруулж байгаа талаар эргэцүүлэн бод.

Илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлэхийн тулд бидний хийж болох зүйлийн талаар ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Байнга очиж болох нам жим газар ол. Бурханы өмнө өөрийгөө даруусга. Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. Хариулт, тайтгарал авахаар Түүнд ханд.

Өөрийн асуудал, айдас, сул талуудын талаар, тийм ээ, бүр зүрхний хүсэл эрмэлзлийнхээ талаар Есүс Христийн нэр дээр залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга. Та энэ үйл явцыг өдөр тутам, сар бүр, жил болгон давтсанаар “илчлэлтийн зарчимд өсөн хөгждөг юм” [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 151]. …

Өсөн нэмэгдсэн цэвэр ариун байдал, ягштал дуулгавартай дагах, үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх, Мормоны Номд байгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлах [2 Нифай 32:3-ыг үзнэ үү], ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд тогтмол цаг гаргаж байх зэрэг шиг тэнгэрийг нээх өөр юу ч байдаггүй. …

… Би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Өнгөрсөн хугацаанд хийж байсан ямар зүйл тань илчлэлт хүлээн авахад хамгийн их тусалсан бэ? Та илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлэхийн тулд өөр ямар ямар алхам хийж болох вэ?