Институт
8-р хичээлийн бэлтгэл материал: Үхлийн дараах амьдрал


“8-р хичээлийн бэлтгэл материал: Үхлийн дараах амьдрал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“8-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

8-р хичээлийн бэлтгэл материал

Үхлийн дараах амьдрал

Мөнхийн хот, Кэйт Ларсон

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид үхлийг дайсан мэтээр үзэх хэрэггүй. Бүрэн ойлгож, бэлтгэснээр итгэл айдсыг дийлнэ. Итгэл найдвар нь цөхрөлийг хөөн зайлуулдаг” хэмээн заасан (“Doors of Death,” Ensign, May 1992, 74). Та энэхүү бэлтгэл материалыг судлахдаа Мормоны Ном нь “Бурхантай уулзахад бэлтгэхэд” тань туслах, үхэл мөн үхлийн дараах амьдралын тухай заадаг болохыг эргэцүүлэн бод (Алма 12:24).

1-р хэсэг

Биднийг нас барсны дараа юу болдог вэ?

Залуу Алмагийн хүү Кориантон тохинууллаа орхиж, бэлгийн харилцааны гэм нүгэл үйлдсэний дараа эцэг нь түүнтэй үйлдэл нь ямар ноцтой болохыг ярьсан. Кориантон үхлийн дараах амьдрал, гэм нүгэлтнийг хүлээж буй шийтгэлийн талаар санаа зовж байгааг Алма ойлгосон. Хэдийгээр бүх хүн амилуулагдах ч зөвхөн зөвт нэгэн Бурхантай хамт амьдарна гэдгийг Алма хүүдээ зааж сургасан (Алма 40:1, 9–10, 25–26–г үзнэ үү). Тэрээр мөн үхэл, Амилуулалт хоёрын хооронд бидний сүнсэнд юу тохиолддогийг мөн тайлбарласан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Та Алма 40:11–14 дэх сүнсний дэлхийн талаарх Алмагийн зарим сургаалыг уншихдаа зөв шударга хүмүүст болон гэм нүгэлтэй хүмүүст тохиох зүйлсийг хооронд нь харьцуул. (Алма “гадаад харанхуй” гэдэг үгийг ашиглахдаа Сатан, түүнийг дагагчдын оршин байх эцсийн газрыг биш, харин үхэл ба Амилуулалт хоёрын хоорондох гэм нүгэлтэй хүмүүсийн оршин байх газрыг дурдахдаа ашигласан. (Судруудын удирдамж, “Там,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)

Томилогдсон нэгэн, Харолд И.Хопкинсон.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “өөрсдөд нь амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигддаг” гэсэн үгийн талаар ингэж заасан.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

[Энэ үг] нь энгийнээр өгүүлбэл, тэдний мөнх бус оршихуйд төгсгөл ирж, ажил үйлс нь зөв шударга эсвэл зөв шударга бусаас хамааран, хуваарилагдах ёстой газраа хүлээж авахаар сүнсний дэлхийд буцаж очин, тэндээ тэд амилуулалтыг хүлээх болно гэсэн утгатай. (Joseph Fielding Smith, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr. [1958], 2:85)

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс сүнсний дэлхийн тухай мөн ингэж хэлсэн.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бие махбод маань үхсэний дараа ч гэсэн бид сүнсний дэлхийд сүнс болж, үргэлжлүүлэн амьдарна гэдгийг бид судраас мэддэг. Сүнсний дэлхий нь амьдралынхаа туршид “зохистой” буюу “зөв шударга” байсан хүмүүс ба ёс бус байсан хүмүүсийн хооронд хуваагдсан байдаг гэж судрууд бидэнд заадаг. Мөн зарим итгэлтэй сүнс сайн мэдээг ёс бусчуудад, мөн дуулгаваргүй байсан хүмүүст заана гэдгийг тайлбарладаг (1 Петр 3:19; Сургаал ба Гэрээ 138:19–20, 29, 32, 37–г үзнэ үү). Хамгийн чухал зүйл гэвэл, орчин үеийн илчлэлт нь авралын ажил сүнсний дэлхийд үргэлжлэх болно гэдгийг илчилж буй явдал (Сургаал ба Гэрээ 138:30–34, 58-ыг үзнэ үү) бөгөөд мөнх бус амьдралынхаа туршид наманчлалаа бүү хойшлуулаасай гэж сануулсан байдаг (Aлма 13:27-г үзнэ үү), мөн тэнд ч бас зарим зүйлийг наманчлах боломжтой гэдгийг бидэнд заадаг (Сургаал ба Гэрээ 138:58-ыг үзнэ үү). (“Эзэнд итгэ,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27).

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сүнсний дэлхийн тухай зөв ойлголттой байх нь зөв сонголт хийхэд тань хэрхэн танд туслах вэ?

2-р хэсэг

Амилуулалтад итгэх нь хэрхэн надад итгэл найдвар авчирдаг вэ?

Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст зааж байхад Зиезром нэртэй хуульч Амюлекийн үгсийг мушгин гуйвуулж, Есүс Христийн тухай сургаалыг нь үнэгүйдүүлэхийг оролдсон. Үүний хариуд Амюлек зөвхөн Есүс Христээр дамжуулан амилуулагдаж, гэм нүглээс аврагдах боломжтой хэмээн зоригтой гэрчилсэн.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Алма 11:42–44-ийг уншаад, Амилуулалтаар дамжуулан бидний хүлээн авах адислалуудыг олж мэд.

Тэргэнцэр дээрх залуу эмэгтэй хэн нэгнийг тэвэрч байгаа нь

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Сюзан В.Таннэр Амилуулалтын ач холбогдлын талаар гэрчлэхдээ ингэж заасан.

Ерөнхийлөгч Сюзан В.Таннэр

Бидний талархаж явдаг эдгээр ариун бие махбод нь байгалийн хязгаарлагдмал байдлаас болж өвдөж зовдог. Зарим нь хөгжлийн бэрхшээлтэй төрдөг, зарим нэг нь амьдралынхаа туршид өвчин, өвдөлтөөс болж зовдог. Хөгшрөхийн хэрээр бид бүгдийн бие махбод яваандаа муудаж эхэлдэг. Энэ үед бид бие махбод маань эдгээгдэж, ахин эрүүл саруул болох тэр өдрийг хүсэн хүлээдэг билээ. Есүс Христийн ачаар боломжтой болсон Амилуулалтыг бид тэсэн ядан хүлээдэг. … Зөвхөн сүнс ба махбод салшгүйгээр холбогдсон тэр үед л мэдрэх баяр баясгаланг бид Христээр дамжуулан мэдэрнэ гэдгийг би мэднэ (С&Г 93:33-ыг үзнэ үү). (“The Sanctity of the Body,” Liahona, Nov. 2005, 15)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Амилуулалтын талаар гэрчлэлтэй байх нь амьдралын зовлон бэрхшээлийг илүү их итгэл найдвар, урам зоригтой даван гарахад хэрхэн туслах вэ?

3-р хэсэг

Бид Бурхантай уулзахад илүү сайн бэлтгэгдэхийн тулд юу хийж чадах вэ?

Аммонайхад хэдэн жил сургаал заасныхаа дараа Алма, Амюлек хоёр өөр нэгэн номлолд гардаг ба энэ удаад зорамчууд руу явдаг. Алма, Амюлек хоёр арай дарууссан хүмүүсийн дунд амжилтыг олж эхэлсэн. Есүс Христ рүү харах, Түүний Цагаатгалын хүчинд итгэхийг хүмүүст заасныхаа дараа Амюлек тэднийг Бурхантай уулзахаар бэлтгэхэд урьдаг.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Алма 34:32–34-ийг уншаад, Бурхантай уулзахад илүү сайн бэлтгэхийн тулд юу хийж болохоо та эргэцүүлэн бод.

Тунгаан бодож буй эмэгтэй

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Бурхантай уулзахад өнөөдөр бэлтгэхийн ач холбогдлын талаар ийнхүү заасан.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Хэзээ нэгэн өдөр гэдэг нь “энэ өдөр биш” гэсэн утгыг илэрхийлэхэд аюултай үг болж хувирдаг. “Би хэзээ нэгэн өдөр наманчилна.” “Хэзээ нэгэн өдөр би түүнийг уучилна.” …

Судрууд аливаа юмыг хойш тавихын аюулыг тодорхой тайлбарладаг. … Энэ өдөр бол Бурханы нандин бэлэг юм. “Хэзээ нэгэн өдөр би хийнэ” гэсэн бодол нь цаг үеийн олгож буй боломж, мөнхийн адислалуудын хулгайч юм.. (“This Day,” Liahona, May 2007, 89)

Залуу Алма Зарахемлагийн нутгийн хүмүүст үйлчлэхдээ Бурханы оршихуйд зогсоход бэлэн байхын тулд тэд юу хийж болох талаар эргэцүүлэн бодоход нь тусалсан олон бодууштай асуултыг асуусан (Алма 5-ыг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Алма 5:15–17, 19, 27, 33-ыг уншаад, Алмагийн асуултуудад хэрхэн хариулахаа эргэцүүлэн бод.

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Алмагийн асуултуудын талаар эргэцүүлэн бодсоныхоо дараа, ерөнхийлөгч Өүксийн тавьсан “Хэрэв “[та] зуурдаар эсвэл гэнэт нас барж Их Эзэнтэй маргааш уулзана гэдгээ мэдвэл та өнөөдөр юу хийх вэ?” гэсэн асуултад хэрхэн хариулахаа эргэцүүлэн бод. (“Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 9).