2023
Кээп Вердэд Есүсийг дагах нь
2023 оны 5-р сар


“Кээп Вердэд Есүсийг дагах нь,” Найз, 2023 оны 5-р сар, 20–21.

Кээп Верд-д Есүсийг дагах нь

Раиссатай танилц!

Раиссагийн тухай

Инээмсэглэж буй охины гэрэл зураг

Нас: 11

Хаяг: Кээп Вердийн Сантьяго арал

Хэл: Португал

Зорилго ба мөрөөдөл: Ариун сүмд гэрлэж, өөрийн гэр бүлтэй болох

Гэр бүл: Раисса, ээж, аав, хоёр эгч

Раисса Есүсийг хэрхэн дагадаг тухай

Ариун сүмийн өмнө буй охин

Раиссаг таван настай байхад нь гэр бүлийнхэн нь аль нэгэн сүмд явахаар хайж байжээ. Тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд анх очоод тэнд харьяалагддаг мэт мэдэрсэн байна. Раиссад Хүүхдийн хэсгийн анги таалагджээ. Түүний гэр бүл баптисм хүртэв. Раисса долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийх дуртай байлаа.

Раисса зургаан настайдаа Бразилын Рэсифэ ариун сүмд гэр бүлтэйгээ лацдан холбогдсон.

Саяхан Раисса Кээп Вердийн Прайа ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт очжээ. “Би ариун сүмд орохоор бэлтгэхийн тулд залбирах, сүмд явах, судраас судлах, сайн мэдээнээс суралцах зэрэг чухал зүйлсийг хийсэн” гэж тэр ярив.

Уг ариун сүмийг онцгойлон адисалсны дараа тэр сайн мэдээг мэдэлгүйгээр нас барсан өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэх боломжтой болсон. “Ариун сүм үнэхээр үзэсгэлэнтэй” гэж тэр хэлсэн.

Раиссагийн дуртай зүйлс

Сүмийн барилга, усан үзэм, нил ягаан цэцэг, тооны машин, математикийн тэмдгүүд

Газар: Сүмийн барилга

Судар: 1 Нифай 3:7

Жимс эсвэл хүнсний ногоо: Усан үзэм

Өнгө: Нил ягаан

Дуртай хичээл: Математик

PDF түүх

Зураг чимэглэлийг Мэлисса Мэнвилл