2023
Жиминад тохиолдсон ариун сүмийн гайхамшиг
2023 оны 5-р сар


“Жиминад тохиолдсон ариун сүмийн гайхамшиг,” Найз, 2023 оны 5-р сар, 36–37.

Жиминад тохиолдсон ариун сүмийн гайхамшиг

Жимина сандарч байлаа. Гэхдээ Их Эзэн өөрт нь тусална гэдгийг тэр мэдэж байв.

Энэ үйл явдал Гватемалад болсон юм.

Охин машин дотор ээж, аавтайгаа хамт байгаа нь

Жимина машинд суугаад суудлын бүсээ бүслэв. Тэр ээж, аавынхаа хамт ариун сүм рүү явж байлаа. Өнөөдөр тэр анх удаа ариун сүмийн баптисм хүртэнэ. Аав нь түүнд хэд хэдэн өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртээнэ. Жимина тэсэн ядан хүлээж байлаа!

Харин удалгүй тэр дотроо түгшмээр зүйл бодов. “Аав аа, ингэхэд миний төхөөрөмж яах билээ? гэж тэр асуулаа.

Жимина 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байв. Эрүүл байхын тулд цусан дахь сахарын хэмжээг нь хянахад тусалдаг инсулины шахуурга хэмээх жижиг төхөөрөмжийг тэр үргэлж зүүдэг. Хэрэв тэр төхөөрөмжөө зүүлгүй удаан явбал өвдөнө.

“Тэд намайг ариун сүм дотор төхөөрөмжөө зүүхийг зөвшөөрөх болов уу?” гэж Жимина асуув. Түүний зүрх хүчтэй цохилж байлаа. “Намайг ус руу ороход яах бол?”

“Зүгээр ээ. Чи ус руу орох хүртлээ төхөөрөмжөө зүүж болно. Тэгээд уснаас гарангуут чинь ээж нь чамд буцааж зүүхэд чинь тусална” гэж аав нь хариулав.

Ээж нь ч бас толгой дохин, “Хэрэв баптисм хүртэж байхдаа өвдөж эхэлбэл аавдаа хэлээд, больж болно” гэв. Тэгээд ээж нь түүний гарыг атгангаа “Бид хоёр бүхий л хугацаанд чамтай хамт байх болно” гэж хэлэв.

“Ойлголоо” гэж Жимина хариулсан ч, сандарсан хэвээр байв. Гэвч ээж, аав хоёр нь түүнд жаахан ч гэсэн дээрдэхэд тусалжээ.

Ариун сүмийн гадна буй гэр бүл

Ариун сүмийн гадаа ирээд Жимина ээж, аав хоёрынхоо гараас атгаж, ариун сүмийн хаалга руу чиглэн алхав. Дотогш ормогц Жимина дулаахан, амар тайван мэдрэмжийг мэдэрчээ. Сандарч байгаа хэдий ч тэрээр Тэнгэрлэг Эцэг чамд тусална гэж Ариун Сүнс хэлж байгааг мэдэв. Аавын хэлснээр бүх зүйл сайхан болно.

Жимина цагаан хувцас сольж өмслөө. Удалгүй ээж нь түүнд төхөөрөмжөө тайлахад туслав. “Хэдхэн хором л болно” гэж хэлээд түүнийг тэвэрлээ.

Инсулины шахуурга

Жимина ус руу оров. Аав нь түүнийг хүлээж байсан ба гараа сунган түүнийг шатаар буухад туслав.

Аав нь баптисмын залбирал хэлж, Жиминаг усанд умбуулан дүрэв. Уснаас гарч ирэхдээ Жимина инээмсэглэж байлаа. Дараа нь тэд дахин хэд хэдэн баптисм хийв.

“Чи зүгээр үү?” хэмээн аав нь түүний чихэнд шивнэхэд,

“Тийм ээ” гэж Жимина хариуллаа.

Аав нь түүнд дахин хэдэн хүний өмнөөс баптисм хүртээв. “Чи дахиад хэдийг хийж чадах уу?” гэж тэр дахин асуув.

Ариун сүмийн баптисмын усан сан дотор байгаа аав, охин хоёр

“Тийм ээ” гэж Жимина хариуллаа.

Сүүлчийн баптисмыг хүртээсний дараа ээж нь Жиминад төхөөрөмжөө буцаан зүүхэд тусалж, цусан дахь сахарын хэмжээг нь шалгав. Ээж нь инээмсэглээд, “Хэвийн байна! Яг л төхөөрөмжөө биеэсээ огт салгаагүй мэт байна” гэв.

Дараа нь тэд арай жижиг өрөөнд орлоо. Аав нь Жиминагийн толгой дээр гараа тавив. Өмнөөс нь баптисм хүртсэн нас барсан хүмүүсийн төлөө түүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэж батлав. Ингээд түүний өвөг дээдэс Есүс Христийн Сүмд нэгдэхийг сонгох боломжтой боллоо!

Дараа долоо хоногийн гэр бүлийн үдшээр Жимина болон түүний эцэг эх ариун сүм рүү хийсэн аяллынхаа талаар ярилцав. “Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Тийшээ очих үед бидний амьдралд гайхамшгууд тохиолдох болно” гэж аав нь хэллээ.

“Ямар гайхамшиг вэ?” гэж Жиминагийн дүү Пабло асуув.

“Би ус руу орохын тулд инсулины шахуургаа тайлахаас айж байсан. Гэхдээ би баптисм хүртэж байхдаа огт өвдөөгүй. Энэ гайхамшиг байсан!” гээд Жимина инээмсэглэв. “Хэдий би айж байсан ч Ариун Сүнс надад тайвшрахад тусалсан. Энэ ч бас гайхамшиг байсан” гэж тэр хэлэв.

PDF түүх

Зураг чимэглэлийг Алисса Питэрсэн