“Кэп-Вэрдээс мэндчилж байна!” Найз, 2023 оны 5-р сар, 22–23.
Кэп-Вэрдээс мэндчилж байна!
Тэнгэрлэг Эцэгийн дэлхий даяарх хүүхдүүдийн талаар олж мэд.
Кэп-Вэрдэ бол Баруун Африкийн эрэг орчмын арлын улс юм. Энд 480 мянга орчим хүн амьдардаг.
Хэл
Албан ёсны хэл нь португал. Мөн хүмүүс нь португал хэл дээр үндэслэсэн Кэп-Вэрдэ креол буюу криолү хэлээр ярьдаг.
Галт уулууд
Кэп-Вэрдэ нь галт уулаас үүссэн 10 аралтай. Хамгийн том идэвхтэй галт уулыг нь Пико до Фого гэдэг. 9,281 фут (2,829 м) өндөртэй.
Шашин
Хүн амын 80 орчим хувь нь католик шашинтай. Мөн манай Сүмийн 16 мянга орчим гишүүн байдаг.
Дуу хөгжим
Кэп-Вэрдэчүүд дуу хөгжимд дуртай! Тэд ихэвчлэн креол хэлээр дуулдаг бөгөөд Португал, Бразил, Баруун Африкийн хэв маягийг хослуулсан байдаг.
Прайагийн ариун сүм
Кэп-Вэрдэгийн анхны ариун сүм өнгөрсөн жил онцгойлон адислагдсан.