“Есүс сүмд заав,” Найз, 2023 оны 5-р сар, 24–25.
Есүсийн тухай түүхүүд
Есүс сүмд заав
Энэ цаасыг салгаж аваад, дундуур нь нугал. Түүхийг ярьж байхдаа, энэ зургийг дээш барь.
Есүс Христ 12 настай байхдаа Мариа, Иосеф хоёрын хамт Иерусалим руу явжээ.
Гэртээ харих замдаа тэр хоёр Есүсийг өөрсөдтэй нь хамт байхгүйг анзаарав. Тэд Түүнийг олж авахаар Иерусалим руу яаран буцжээ.
Мариа, Иосеф хоёр Түүнийг хайсаар байлаа. Эцэст нь тэд Есүсийг ариун сүмд байхад нь олов. Тэрээр хүмүүст зааж, тэдний асуултад хариулж байлаа. Түүнийг сайн мэдээний талаар хэчнээн их мэдлэгтэйг нь бүгд гайхжээ. Есүс бага байхдаа ч Тэнгэрлэг Эцэгийн ажлыг хийж байсан.
Бид ч бас Тэнгэрлэг Эцэгийн ажилд тусалж чадна. Бид сайн мэдээг хуваалцаж чадна. Бид ариун сүмийн талаар суралцаж чадна. Эдгээр зүйл бидэнд Есүсийн адил суралцаж, өсөхөд тусална.