“Есүсийг хамтдаа дагах нь,” Найз, 2023 оны 5-р сар, 6–7.
Чуулганы тухай ярьж, таниулах
“Мэндэлж буй хүүхэд бүрд Христийн гэрэл байдаг,” Ада В., 10 настай, АНУ, Юта
Рөюүн Х., 11 настай, Тайвань, Тайвань
“Христ амьд гэдгийг гэрчилдэг,” Моронай М., 8 настай, Бразил, Сан Пауло
Габин Ф., 7 настай, Бельги, Брюссель
“Есүс надад хайртай,” Ж.Д. Б., 10 настай, АНУ, Алабама
Бошиглогчийн хэлсэн үг надад хамгийн их таалагдсан. Түүний үг надад илүү сайн хүн болоход, мөн ах нар маань надад ямар чухал болохыг ойлгоход тусалсан. Би тэдэнд илүү сайхан хандаж, амар тайвныг тогтоогч байж чадна.
Лидиа С., 8 настай, АНУ, Техас
Бид бүсийнхээ бусад гишүүнтэй хамт зочид буудалд ерөнхий чуулганыг үзэхээр явдаг. Би бусад салбарын найзуудтайгаа уулзаж, үг хэлэгчдээс урам зориг хүлээн авах дуртай.
Элис М., 10 настай, Кени, Найроби
Миний хамгийн дуртай хэсэг бол дуу хөгжим, ялангуяа би орган хөгжимчний хуруунууд өөр өөр товчлуур дээр нисэхийг харах дуртай. Бидний найз Тайвань улсаас найрал дуунд дуулахаар очсон болохоор энэ чуулган үнэхээр онцгой байсан. Бид түүгээр бахархаж байна!
Тристан В., 7 настай, Тайвань, Шинэ Тайпэй хот
Бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан Есүс Христийн үгийг сонсох боломжтой учраас би чуулганд дуртай.
Шелэм Г., 6 настай, Мексик, Дуранго
Ерөнхий чуулган намайг аз жаргалтай болгодог! Бошиглогчийн сүнслэг захиас надад баяр баяслыг өгдөг.
Мишэль Ө., 7 настай, Нигери, Риверс Стэйд
Би бошиглогчийг том дэлгэц дээр харахын тулд чуулганы үеэр сүм рүү очих дуртай. Би зүрх сэтгэлдээ Сүнсийг мэдэрдэг.
Лэви Б., 6 настай, Австрали, Викториа
Чуулганы өмнө бид гэр бүлээрээ цугларч, өөрсдөдөө байгаа асуултуудаа тэмдэглэдэг. Бид чуулган үзэж, асуултынхаа хариултыг олж сонсоход бие биедээ тусалдаг.
Картер, Ашер, Сариа, Жэт, Вилов С., 6, 12, 8, 10, 2 настай, Австрали, Квинсленд