2023
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
2023 оны 5-р сар


Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2023 оны 5-р сар, 10–11.

Ирээд, Намайг дага үйл ажиллагаа

Гэр бүлийн үдэш, судраас суралцах, зугаатай үйл ажиллагаа зэрэгт зориулав!

Талархлаа илэрхийлэх

Цаасан гинж

Зураг чимэглэлийг Кэйти Докрилл

Лук 12–17; Иохан 11

Түүх: 46-р хуудаснаас “Талархахаар ирсэн ганц хүн” түүхийг унш. Та нар талархлаа хэрхэн харуулж болох вэ?

Дуу: “Tэнгэрлэг Эцэгтээ баярлалаа” (Хүүхдийн дууны ном, 15)

Үйл ажиллагаа: Тууз шиг цаас 10 ширхгийг хайчилж ав. Тууз бүр дээр талархаж буй нэг зүйлээ бич. Гинж шиг болгохын тулд туузнуудаа гогцоолдон үзүүрийг нь цавуу эсвэл наалтаар наа. Талархлын гинжээ нүдэнд байнга ил харагдах газар өлгө.

Үйлчлэлийн супер баатар

Таяг тулсан настай эмэгтэйн дэргэд зогсож буй супер баатрын хувцастай хүү

Матай 19–20; Марк 10; Лук 18

Түүх: Есүс Христ тусламж хэрэгтэй хүмүүст тусал хэмээн бидэнд заасан (Марк 10:17–22-ыг үзнэ үү). Дийтр гэдэг хүү Есүсийг хэрхэн дагасныг мэдэхийн тулд 8-р хуудасны “Шар шувуу ба халим”-ыг унш.

Дуу: “Зарлиг бүгдийг дагацгаая,” (Хүүхдийн дууны ном, 68–69).

Үйл ажиллагаа: 12-р хуудас руу очин, үйлчлэлийн супер баатрын талаар мэдэж аваарай.

Сонсдог мод

Цаасан дээр гараа тойруулан зурж буй хүүхэд

Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12

Түүх: Закхай Есүсийг харахыг хүссэн боловч олон хүн түүнийг хааж байлаа. Закхай Есүсийг илүү сайн харж, сонсохын тулд модонд авирав. Лук 19:2–8-ыг үзнэ үү.

Дуу: “Би зүрх сэтгэлээрээ сонсох юм бол” (Music for Children, ChurchofJesusChrist.org)

Үйл ажиллагаа: Гарны хэлбэртэй мод хий! Цаасан дээр гар болон шуугаа зур. Гарын шуу чинь их бие, хуруунууд чинь мөчир болно. Мөчир бүрийн эргэн тойронд Есүсийг сонсох арга замуудыг бичиж эсвэл зур.

Номлогч боллоо

Хөлөө жийн сууж буй дөрвөн хүн

Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21

Түүх: Дахин ирэхээс нь өмнө сайн мэдээ бүх дэлхийд тунхаглагдсан байх болно хэмээн Есүс Христ хэлсэн (Иосеф Смит—Матай 1:31-ийг үзнэ үү). Бид сайн мэдээг бусадтай хуваалцсанаар Хоёр дахь ирэлтэд бэлдэхэд тусалж чадна.

Дуу: “Номлогчийн ажилд дуудаасай,” (Хүүхдийн дууны ном, 91).

Үйл ажиллагаа: Өөртөө зориулж номлогчийн нэрийн тэмдэг хий. Цаасан дээр нэрээ бичээд хайчилж ав. Ар талд нь сайн мэдээг хуваалцахын тулд хийж болох нэг зүйлийг бич. Цамцан дээрээ нэрийн тэмдгээ зүүх юмуу наа.

Үйлчлэл хийдэг хөл

Матай 26; Марк 14; Иохан 13

Түүх: Есүс Христ төлөөлөгчдийнхөө хөлийг угаасан (Иохан 13:4–16-г үзнэ үү). Тэр тэднийг хайрлаж, тэдэнд үйлчлэхийг хүсэж байсан. Есүс тэдэнд үлгэр жишээг нь дагаж, бие биедээ үйлчил хэмээн хэлсэн.

Дуу: “Бяцхан горхи урсаж байна” (Хүүхдийн дууны ном, 116)

Үйл ажиллагаа: Энэхүү үйлчлэлийн тоглоомыг тогло. Бүгд хөлөө урагш жийн сууна. Нэг тоглогч дурын тоо сонгоно. Тухайн тоглогч өөрийн хөлөөс эхлээд тойрог дахь хөл бүрийг зааж, уг хэлсэн тооноосоо бууруулсаар “нэг” хүртэл тоолно. “Нэг” гэж тоологдсон хөл хасагдана. Дараа нь хасагдсан тоглогч тоо сонгож, тоолно. Тойрогт хөл нь үлдсэн хамгийн сүүлийн хүн бүлгийнхний хийх үйлчлэлийн үйл ажиллагааг сонгоно.