2023
Зугаатай нугалбар
2023 оны 5-р сар


“Зугаатай нугалбар,” Найз, 2023 оны 5-р сар, 32–33.

Зугаатай үйл ажиллагаа

Зугаатай нугалбар

PDF түүх

Зургийг Никол Волкэнхорст

Номын оригами хавчуурга

  1. Дөрвөлжин цаасыг ташуулдан нугалж гурвалжин болго.

  2. Гурвалжны суурийн хоёр үзүүрийг орой руу нь нугалаад дөрвөлжин болго. Буцааж тэнийлгэ.

  3. Оройн үзүүрийн давхарласан хоёр цаасны дээд талаас барьж доош нугал.

  4. Саяны нугалбарынхаа дээгүүр суурийн хоёр үзүүрийг хөндлөн давуулж нугал.

  5. Ингээд чи шинэ хавчуургатай номоо уншиж болохоор боллоо!

Оригами үнэг

  1. Дөрвөлжин цаасыг ташуулдан нугалж гурвалжин болго.

  2. Гурвалжны баруун, зүүн үзүүрийг орой руу нь нугалаад дөрвөлжин болго.

  3. Доош харуул. Гол шугамын дагуу дотогш нугалж гурвалжин болго.

  4. Гурван давхар ирмэгтэй үзүүрийн хэсгийг ол. Эхний давхаргын ирмэгийг налуугаар нугалж, дараа нь нээнэ.

  5. Голын давхаргыг нээгээд, үзүүрийг нь доош нь нугалж нүүрний хэсгийг хийнэ.

  6. Том гурвалжны нөгөө үзүүрийг авч, доош нугалан сүүлийг хийнэ.

Оригами загас

  1. Дөрвөлжин цаасыг ташуулдан нугалж гурвалжин болго. Дараа нь нээнэ. Цаасаа эргүүлээд яг ижил үйлдлийг давтан хийнэ.

  2. Цаасыг голоор нь нугалж тэгш өнцөгт үүсгэ, дараа нь нээ.

  3. Цаасаа эргүүл. Буланд гарсан налуу зураас бүрийн дагуу нугалж хавчина. Баруун хоёр буланг ирмэгүүдээр нь зэрэгцүүлэн нийлүүлнэ. Зүүн талд ижил зүйлийг хийнэ. Эцэст нь гурвалжин дүрс үүссэн байх ёстой.

  4. Гурван давхар үзүүрийн нэгийг төв рүү нь нугална. Дараагийн давхрыг эхнийхийг давуулан нугална. Энэ нь сэрвээг бий болгоно.

  5. Одоо загасаа эргүүлээд нүдээ зур.