2023
Чуулганы тэмдэглэл
2023 оны 5-р сар


“Чуулганы тэмдэглэл,” Найз, 2023 оны 5-р сар.

Чуулганы тэмдэглэл

Зураг
alt text here

Зураг чимэглэлийг Жош Талбот

Бид Христэд итгэдэг

Зураг
alt text

Бид Есүс Христэд итгэдэг хэмээн ерөнхийлөгч Өүкс хэлсэн. Тэр Есүсийн амьдралынхаа турш болон нифайчууд дээр зочилсон үедээ хэлсэн олон судрыг уншив. Бид амьдралдаа удирдамж авахын тулд Түүний үгсийг судлах ёстой.

Энэ надад дараах зүйлийг заасан:

Дахин Есүстэй хамт

Зураг
alt text

Ахлагч Стивэнсон нагац эгч нь өөд болсон хоёр охины талаар ярьсан. Ахлагч Стивэнсоны эхнэр Лиса тэдэнд ямар байгааг асуужээ. Тэд гунигтай байсан ч түүнд гэрчлэлээ хуваалцав. Тэд нагац эгчийгээ аз жаргалтай, Есүстэй хамт байж чадна гэдгийг мэдэж байлаа. Есүс Христэд болон мөнх амьдралд итгэх итгэл биднийг тайтгаруулдаг.

Энэ надад дараах зүйлийг заасан:

Автобусан дахь гэрчлэл

Зураг
alt text

Ахлагч Корбитт автобусанд явж байхдаа ярилцсан нэгэн эмэгтэйн талаар ярив. Тэр эмэгтэй түүнээс яагаад Есүс Христэд итгэдэг болохыг нь асуужээ. Тэр юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байлаа. Дараа нь тэр хамгийн чухал зүйлсэд анхаарал хандуулахаар шийдсэн юм. Тэр Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход туслах Есүс бидэнд хэрэгтэй хэмээн хэлсэн. Бид мөн гэрчлэлээ хуваалцаж болно.

Энэ надад дараах зүйлийг заасан:

Чулуунууд үүрэх

Зураг
alt text

Жонсон эгч амьдралын хүнд хэцүү зүйлс хэрхэн дүүрэн чулуутай үүргэвч үүрэхтэй адил байдаг талаар хуваалцсан. Би өөрсдийн гэм нүгэл, бусдын эелдэг бус байдал болон амьдралын саад бэрхшээлээс болж чулуу үүрдэг. Хэрэв бид Есүс Христ рүү хандах аваас Тэрээр бидэнд үүргэвчээ суллахад тусалдаг. Бид түүнчлэн Есүсийн адил бусдыг халамжилснаар тэдний үүргэвчийг хөнгөлөхөд тусалж чадна.

Энэ надад дараах зүйлийг заасан:

Хэвлэх