2023
Хайраар үерлэсэн нь
2023 оны 5-р сар


“Хайраар үерлэсэн нь,” Найз, 2023 оны 5-р сар, 26–27.

Хайраар үерлэсэн нь

“Бид Хосегийн гэр бүлд тусалж болох уу?” гэж Мариус асуув.

Энэ түүх Филиппинд болсон юм.

Даллаж буй хүүхдүүд

Мариусыг гэртээ дөхөж иртэл доторх хүмүүсийн ярих сонсогдов. Тэр

гэрт хэн байгаа юм бол гэж бодонгоо цонхоор шагайлаа. Ээж нь өөр улсад ажиллаж, амьдардаг тул гэртээ ихэвчлэн Лола (эмээ), тэр хоёр л байдаг байв.

Тэр хаалгаа онгойлголоо. Түүний бүх найз гэрт нь байлаа!

“Гэнэтийн бэлэг!

Бид таеквондогийн тэмцээнээс медаль хүртсэнд чинь баяр хүргэхийг хүссэн юм” гэж Мариусын хамгийн сайн найз Хосе хэлэв.

“Би чамаар маш их бахархаж байна!” гээд Лола эмээ Мариусыг чангаар тэвэрлээ. “Ээж чинь утсаар ярьж байна! Тэр медалийн чинь талаар бүгдийг сонсохыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж тэр хэлэв.

Мариус ээжтэйгээ ярьж дууссаныхаа дараа найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүллээ. Тэд хөгжилтэй зүйлс ярьж, Лола эмээгийн амтат хоолыг идэв.

“Маргааш надтай хамт боулинг тоглох уу?” гэж Хосе явахаасаа өмнө асуулаа.

“Тэгье” гэж Мариус хариулав.

Тэр шөнө унтахынхаа өмнө залбирав. “Тэнгэрлэг Эцэг минь, надад ийм сайхан найз нөхөд, гэр бүлийг өгсөнд баярлалаа. Хол байгаа ээжийг минь адислаарай. Маргааш намайг Хосетэй боулинг тоглож хөгжилдөхөөр адислаач.”

Гэвч маргааш нь Мариус боулинг тоглож чадсангүй. Их хэмжээний аадар бороо орж, бүгд гэртээ байхаас өөр аргагүй болжээ. Мариус гэртээ суугаад дээвэр дээр дуслах борооны чимээг сонсов. Тэр Хосетэй уулзахыг маш их хүсэж байлаа.

Бороо гурван өдрийн турш орж, гудамжнууд усанд автжээ. Мариусын ойр орчмын хэд хэдэн байшин бас үерт автсан байлаа.

Мариусыг гал тогооны өрөөнд ортол Лола тэнд хоол хийж байсан ба хоол нь сайхан үнэртэж байв.

“Та юу хийж байгаа юм бэ?” гэвэл

эмээ нь “би тойргийнхоо хэдэн гэр бүлд зориулж хоол хийж байна. Тэдний байшин үерт автсан учраас бишоп надаас тусламж хүссэн юм” гэв.

Мариус Хосегийн тухай бодлоо. “Бид Хосегийн гэр бүлд зориулж хоол хийж болох уу? Тэдэнд ч гэсэн тусламж хэрэгтэй байж магадгүй юм.”

“Наадах чинь сайхан санаа байна шүү!” гэж Лола хариуллаа.

Хосед болон түүний гэр бүлд зориулж Мариус шарсан өндөгтэй будаа бэлджээ. Дараа нь тэр эмээдээ хоолоо савлахад туслав.

Эцэст нь бороо зогслоо. Мариус, Лола хоёр хоол хүргэхээр гудамж руу гарав. Ус Мариусын өвдгөөр татаж байлаа!

Үерт автсан гудамжаар алхаж байгаа эмээ, хүү хоёр

Хосег болон түүний гэр бүлийнхэн байшингийнхаа гадаа зогсож байхыг олж харав. Хосе уйлж байлаа.

Мариус найзыгаа тэврээд, “Танай байшин усанд автсанд би харамсаж байна. Есүс чамд хайртай шүү! Би ч мөн адил” гэж тэр хэлэв.

Мариус, Хосе хоёр Хосегийн гэрийн, шаварт хутгалдсан эд зүйлсийг цэвэрлэхэд туслав. Мариус цэвэрлэж байхдаа “Би Бурханы хүүхэд” дууг дуулав. Амрах зуураа Мариус Хосед зориулж хийсэн хоолоо өглөө.

“Гэр бүлд минь тусалсанд баярлалаа. “Бас хоол хийж өгсөнд баярлалаа! Амттай байна.”

“Зүгээр дээ.”

“Чи надад Есүсийн тухай сая дуулсан дууныхаа талаар ярьж өгөөч?” хэмээн Хосе асуув.

“Тэгье ээ” гэж Мариус хариулав. “Чи ням гарагт надтай хамт сүмд очмоор байна уу? Тэнд би Есүс Христийн тухай сурч мэддэг. Бас бид хамтдаа дуулж болно.”

“За.”

Мариуст дулаахан мэдрэмж төрөв. Тэр найздаа болон гэр бүлд нь туслах боломжтой байгаадаа баяртай байв. Бас сайн мэдээг хуваалцаж байгаадаа аз жаргалтай байлаа.

PDF түүх

Зураг чимэглэлийг Жэйми Бауза