2023
Ирээд, Намайг дага бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа
2023 оны 5-р сар


Ирээд, Намайг дага бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа,” Найз, 2023 оны 5-р сар, 49.

Шинэ Гэрээ

Ирээд, Намайг дага бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа

Ариун сүмийн өмнө сууж буй хүү, охин хоёр

Лук 12–17; Иохан 11

Талархлын энэ таах тоглоомыг бяцхан хүүхдүүдтэйгээ тогло! Талархдаг нэг зүйлээ сонго, гэхдээ юу гэдгийг нь бүү хэл. Хүүхэд тань зөв таах хүртэл тухайн хүн эсвэл зүйлд яагаад талархдагаа үргэлжлүүлэн хэл. Дараа нь хүүхдүүдийнхээ талархдаг зүйлсийг таа!

Матай 19–20; Марк 10; Лук 18

Бяцхан хүүхдүүддээ ариун сүмийн зураг үзүүл. Тэнгэрлэг Эцэг биднийг гэр бүлтэй маань мөнхөд хамт байлгахын тулд ариун сүмд лацдан холбуулаасай хэмээн хүсдэг гэдгийг тайлбарла. “Гэр бүл үүрд хамт байх болно” дууг дуул (Хүүхдийн дууны ном, 98).

Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12

Хамгийн ойр байрлах ариун сүмд бяцхан хүүхдүүдтэйгээ оч эсвэл тэдэнд ариун сүмийн зургийг онлайнаар үзүүл. Ариун сүмийн талаар юу мэдэрдэг тухай энгийн гэрчлэлээ хуваалц. Хэрэв та нар ариун сүмийн талбайгаар алхах боломжтой бол тэндхийн гоо үзэсгэлэн, амар амгаланг мэдрэхэд нь хүүхдүүдэд тусал.

Иосеф Смит—Матай 1; Матай 24–25; Марк 12–13; Лук 21

“Есүс намайг бусдад үйлчлээсэй хэмээн хүсдэг” гэж хэлэхэд нь бяцхан хүүхдүүддээ тусал. Тусалж чадах хэн нэгний тухай хамтдаа бод. Тухайн хүнд тусалсныхаа дараа хүүхдүүдэд тань ямар сэтгэгдэл төрснийг асуу.