“Ариун сүмийн талаарх хариултууд,” Найз, 2023 оны 5-р сар, 38–39.
Ариун сүмийн талаарх хариултууд
Ариун сүм дотроо ямархуу байдаг вэ?
Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Дотроо цэвэр, үзэсгэлэнтэй байдаг. Хүн бүр цагаан хувцас өмсөж, бишрэл хүндэтгэлтэй байхыг хичээдэг. Энэ бол Бурханыг бишрэн шүтэх, суралцах, Ариун Сүнсээр дамжуулан Аврагчийн хайрыг мэдрэх амар тайван газар юм.
Хүмүүс ариун сүм дотор юу хийдэг вэ?
Ариун сүмд бид Бурханы төлөвлөгөөний талаар суралцаж, Түүнтэй гэрээнүүдийг байгуулдаг. Бид үүнийг баптисм, гишүүний баталгаа, гэр бүлтэйгээ лацдан холбуулах гэх зэрэг ёслолуудад оролцох замаар хийдэг.
Би ариун сүмд орохдоо хэрхэн хувцаслах вэ?
Та нар ариун сүмд орохдоо хамгийн гоё хувцсаа өмсөх ёстой. Дотогш орсныхоо дараа ёслолуудыг гүйцэтгэхэд зориулсан онцгой хувцсыг сольж өмсөнө. Баптисмын ёслолын хувьд ариун сүмийн ажилчид чамд цагаан өмсгөл өгнө.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг гэж юу вэ?
Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг бол ариун сүмд орохыг зөвшөөрсөн жижиг цаас юм. Та нар үүнийг бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээс авна. Тэр чамаас зарлигуудыг сахиж байгаа, гэрчлэлтэй эсэхийг асууна. Хэрэв чи зохистой бөгөөд ариун сүмд ороход бэлэн бол тэр чамд ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг өгнө.
Нас барагсдын төлөө баптисм хүртэх гэдэг нь юу гэсэн үг вэ?
Чи баптисм хүртэлгүй нас барсан хүмүүсийн төлөө ариун сүмд баптисм хүртэж болно. Чи цагаан өмсгөл өмсөөд, усанд умбуулагдах (бүрэн дүрэх) болно.