Ерөнхий чуулган дээрх бошиглогчийн захиас
Амар тайвныг тогтоогч бай
“Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй” үгээс авав Лиахона, 2023 оны 5-р сар.
Есүс Христийн шавийн хувьд бид бусадтай хэрхэн харилцахыг үлгэрлэн харуулах ёстой. Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөн хайрлаж байгааг олж харах явдал юм.
Аврагч үүнийг тодорхой тайлбарласан. Тэрээр “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ” хэмээн хэлсэн (Матай 5:9; мөн 3 Нифай 12:9-ийг үзнэ үү). Нөхцөл байдал хэр хүнд байхаас үл хамааран Түүний жинхэнэ шавь бусдыг хөгжүүлж, өргөж, урамшуулан дэмжиж, ятгаж, сүнслэгээр өдөөдөг. Есүс Христийн жинхэнэ шавь амар тайвныг тогтоогч юм.
Бидний бие биедээ хэрхэн хандаж байгаа байдал нэн чухал! Гэртээ, сүм дээр, ажил дээрээ, онлайнаар гээд бусадтай ярьж байгаа болон бусдын талаар хэрхэн ярьж байгаа байдал маань үнэхээр чухал. Шууд утгаараа бид нэг хүн, нэг харилцаанаас эхлэн дэлхийг өөрчилж чадна.
Үзэл бодлын зөрчил бол амьдралын салшгүй хэсэг юм. Ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх хүндэтгэлтэй арга зам бий гэдгийг харуулцгаая. Аврагчийн хэрхэн хэлэх, үйлдэх байсныг дагах зүрх зориг, мэргэн ухаантай байхын төлөө залбир.
Би та нарыг өнөөдөр бас үргэлж амар тайвныг тогтоогч байхыг сонгоорой хэмээн уриалж байна.
Бид дэлхийг өөрчилж чадна
Бидний хэлж, хийж буй зүйлс нэн чухал хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн! Доор байгаа зайд амар тайвныг авчрахад туслах үгсийг бичээрэй.
Гунигтай байгаа нэгэнд чи юу хэлж болох вэ?
Хэн нэгэн чиний юмыг авсан үед чи юу гэж хэлж болох вэ?
Хэн нэгэн чамд таагүй хандвал чи юу хэлж чадах вэ?