“Наргил модны самар ба аравны нэг,” Найз, 2023 оны 11-р сар, 8–9.
Та нарын бичсэн түүх
Наргил модны самар ба аравны нэг
Сайн уу? Намайг Авэхэй гэдэг. Би Тахитид амьдардаг! Би арал дээрээ гадаа байх дуртай. Би ууланд алхаж, гол эсвэл далайд сэлдэг. Би бас гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа юм хийх дуртай. Би хоол хийх, хөзөр тоглох, ууланд алхах, ах, үеэл нарынхаа хамт бөмбөг тоглох, модонд авирах дуртай.
Би зуны амралтаараа ахтайгаа хамт наргил модны төгөлд ажилладаг. Бид наргил модыг цуглуулж, овоолж тавьдаг. Мөн төглийг цэвэрхэн байлгахын тулд унасан навчсыг түүдэг.
Биднийг төгөлд ажиллахад элэнц өвөө маань бидэнд цалин өгдөг байв. Би авсан цалингаасаа үргэлж аравны нэгээ төлдөг. Аравны нэгээ хэрхэн төлөхийг би гэр бүл, Хүүхдийн хэсгийн багш нараасаа сурч мэдсэн.
Дуулгавартай байх үед маань намайг болон гэр бүлийг маань адисалдаг гэдгийг мэддэг учраас би аравны нэгээ төлдөг. Би гэр бүл, гэр орон, үзэсгэлэнтэй дэлхий ертөнцөөр адислагдсан.
Бурхан амьд бөгөөд намайг хайрладаг гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг Эцэг надад гэр бүл өгсөнд би талархдаг.