2023
Акони ариун сүмд орохоор бэлдсэн нь
2023 оны 11-р сар


“Акони ариун сүмд орохоор бэлдсэн нь,” Найз, 2023 оны 11-р сар, 36–37.

Акони ариун сүмд орохоор бэлтгэв

Аконитай танилцаад, ариун сүмд орохоор хэрхэн бэлдсэн талаар нь олж мэдээрэй.

alt text

Акони 12 настай. Тэр АНУ-ын Нью Мехико дахь Навахо Нэйшн хотод амьдардаг. Энэ бол АНУ-ын газар нутаг ба навахочууд хотыг захирдаг. 250 мянга гаруй хүн энд амьдардаг.

alt text

Акони бага байхдаа ах, эгч нараа Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүд рүү дэвшин орохыг хардаг байв.

alt text

Тэр бас тэднийг ариун сүмд ороод ямар их баярласныг харсан. Акони ч бас ариун сүм рүү явна гэхээс сэтгэл нь догдолж байв.

Тэр сүмд явж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах гэхчлэн Залуу эрэгтэйчүүд рүү дэвшихдээ бэлдсэн.

Тэр мөн ариун сүмд орохдоо бэлдэж үүний талаар асуултуудыг асуужээ.

alt text

“Би ариун сүм рүү анх явахад сандарч байсан. Гэхдээ би дотор нь ороод амар амгаланг мэдэрсэн” гэж Акони хэлэв.

alt text

Аконид хамгийн ойрхон нь Ниү-Мехикогийн Альбукурки ариун сүм юм. Энэ нь машинаар дөрвөн цаг явах зайд байрладаг. Удахгүй шинэ ариун сүм ойролцоо нь баригдана гэхээс тэр догдолж байгаа.

Акони ах, эгч нар шигээ хэзээ нэгэн цагт номлолд үйлчилнэ гэж боддог.

Тэрээр найзыгаа сүмд урьснаар сайн мэдээг хуваалцаж эхэлсэн. Тэр эрэгтэй дүүдээ болон бусдад үлгэр дуурайл болохыг хүсдэг!

alt text

Энэ зурган дээрх өндөр хаднуудыг “Хадны далавч” гэж нэрлэдэг. Энэ бол навахочуудын хувьд чухал газар юм.

alt text here