“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2023 оны 11-р сар, 10–11.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судраас суралцах, зугаатай үйл ажиллагаа зэрэгт зориулав!
Есүс Христ бол бидний чиглүүлэгч
Түүх: Есүс Христ бол “[бидний] авралын хөлөг онгоцны ахмад” (Еврей 2:10). Хөлгийн ахмад хөлөг онгоцыг тэнгис дээгүүр удирдан чиглүүлдэг. Үүний адил Есүс биднийг тэнгэр лүү удирдан чиглүүлдэг бөгөөд улмаар бид хэзээ нэгэн цагт Түүнтэй хамт амьдарч чадна!
Дуу: “Та байнга хэрэгтэй” (Дууллууд, х.48)
Үйл ажиллагаа: Давлагаа дээрх хөлөг онгоцны зургийг зур. Дараа нь Есүс Христийг дагах арга замуудын талаар бичиж эсвэл ярилц. Тэр чиний амьдралыг хэрхэн чиглүүлдэг вэ?
Итгэлтэй баатрууд
Түүх: Итгэл гэдэг нь харагдахгүй зүйлд итгэхийг хэлдэг гэж сударт өгүүлдэг (Еврей 11:1-ийг үзнэ үү). Еврей 11-д итгэлтэй байсан олон хүний түүхийг өгүүлдэг. Есүс Христэд итгэснээр бид амар амгалан, эр зоригтой болдог.
Дуу: “Итгэл,” (Хүүхдийн дууны ном, 50.)
Үйл ажиллагаа: Еврей 11-ээс судрын баатрыг ээлжлэн сонго. Уг баатрыг таахын тулд бусад хүүхэд асуулт асууна. Чи хэрхэн сударт гардаг хүмүүс шиг итгэлтэй байж чадах вэ?
Үйлчлэлийн тоглоом
Иаков
Түүх: Төлөөлөгч Иаков тусламж хэрэгтэй хүмүүст туслах хэрэгтэй гэж бидэнд заасан (Иаков 1:27-г үзнэ үү). Хэнд чиний туслалцаа хэрэгтэй вэ?
Дуу: “Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108b)
Үйл ажиллагаа: Уралдаарай! Гарааны болон барианы шугамыг тодорхойл. Тэгээд хөлөө шалнаас салгахгүйгээр урагш гулсуулж барианы шугам руу оч. Уралдааны ялагч бүлэгт зориулж, хэн нэгэнд эелдэг үгтэй зурвас илгээх эсвэл ганцаардсан хүнд зочлох зэрэг энгийн үйлчлэлийг сонгоно.
Өвөг дээдэст маань зориулсан тусламж
1 бa 2Петр
Түүх: Өвөг дээдэс маань нас барсныхаа дараа сайн мэдээний талаар сурах боломжтой (1 Петр 4:6-г үзнэ үү). Ариун сүмд бид тэдний төлөө баптисм хүртэж, тэдэнд Есүс Христийг дагахад нь тусалж чадна!
Дуу: “Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг” (Хүүхдийн дууны ном, 100.)
Үйл ажиллагаа: Эвлүүлдэг тоглоом эсвэл ёотон ашиглан ариун сүм барь. Ариун сүмд орохын тулд чи өөрийгөө хэрхэн бэлдэж болох вэ?
Хайраа үзүүлэх
1–3 Иохан; Иуда
Түүх: Тэнгэрлэг Эцэг бид бүгдэд хайртай! Төлөөлөгч Иохан мөн бусдыг хайрлахыг заасан (1Иохан 4:19, 21-ийг үзнэ үү). Чи бусдад хайраа хэрхэн үзүүлэх вэ?
Дуу: “Хайр байх газар,” (Хүүхдийн дууны ном, 76–77.)
Үйл ажиллагаа: 12-р хуудас руу очоод зүрх урлаарай. Хийсэн зүрхнүүдээ хайртай хүмүүстээ өгөөрэй!