“Будсан зүрх,” Найз, 2023 оны 11-р сар, 12.
Зугаатай үйл ажиллагаа
Будсан зүрх
Энэхүү гар урлалыг хийгээд, хайртай нэгэндээ өгөөрэй!
Энэ хуудсан дээр цаас давхарлаж тавиад, зүрхний хэлбэрийг харандаагаараа дагуулж зур. Дараа нь хайчилж ав.
1-р алхам
Цаасыг голоор нь нугалж, нэг талд нь зүрх зур. Дараа нь хайчилж ав.
2-р алхам
Зүрхний нэг талд нь будгаа бага багаар дусаа.
3-р алхам
Зүрхээ болгоомжтой голоор нь нугалаад, хоёр ирмэгийг нь нийлүүлээд дар.
4-р алхам
Зүрхээ дэлгээд өвөрмөц, өнгөлөг загварыг олж хараарай!