“Индонезоос мэндчилж байна!” Найз, 2023 оны 11-р сар, 18–19.
Индонез-оос мэндчилж байна!
Дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн талаар олж мэд.
Индонез нь Зүүн Өмнөд Азид оршдог улс юм. Энэ улс 17,000 гаруй аралтай! Энэ улсад 280 сая орчим хүн амьдардаг.
Өсөж буй Сүм
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2019 онд нийслэл Жакарта дахь гишүүдэд зочилж байжээ. Мөн 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр тэрээр тэнд ариун сүм баригдана гэж зарласан!
Шүтлэг бишрэлийн газар
Зүүн Өмнөд Азийн хамгийн том Исламын сүм Индонезод байдаг. Мөн дэлхийн хамгийн том Буддын шашны хийд энд бий.
Цэнхэр галт уул!
Индонез нь бусад аль ч улсаас илүү их идэвхтэй галт уултай. Кава Ижэн галт ууланд шөнийн цагаар цэнхэр дөл харагддаг.
Чи манай орны хэлээр ярьдаг уу?
Албан ёсны хэл нь индонез. Индонезод хүмүүс 700 гаруй хэлээр ярьдаг. “Олон боловч нэг” гэсэн тэдний үндэсний уриа нь эв нэгдлийг илэрхийлдэг.
Лууны эх орон
Комодо луу бол дэлхийн хамгийн том гүрвэл юм. Тэд уртаараа 10 фут (3 метр) хүртэл өсдөг!