“Ирээд, Намайг дага, бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа,” Найз, 2023 оны 11-р сар, 49.
Ирээд, Намайг дага, бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа
Еврей 1–6
Хөлөг онгоцоор хамтдаа явж байгаа дүр үзүүл. Чи хаашаа явахаа яаж мэдэх вэ? Есүс Христ онгоцны ахмадтай юугаараа адилхан болохыг ярь (Еврей 2:10-ыг үзнэ үү). Бид Түүнд итгэх үед Тэр бидний амьдралыг аюулгүйгээр удирдаж чадна.
Еврей 7–13
“Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50–51) дууг дуул. Бид Бурханд итгэж, Есүс Христийг дагаснаар итгэлээ хэрхэн харуулдаг тухай ярь.
Иаков
Хамтдаа амттан хий. Хийж байх зуураа “Хүлээхэд хэцүү санагдаж байна уу?” гэж асуу. Хүлээх амаргүй ч, бид Бурханы адислал гэх мэт сайн зүйлсийг хүлээх үед хүлээлт маань үргэлж үнэ цэнтэй байх болно.
1 бa 2 Петр
Бяцхан хүүхдүүдийг гадагш авч гар. Нартай өдөр байна уу? Бороотой өдөр байна уу? Цаг агаараас баяслыг мэдрэхийн тулд хийж болох ямар нэг зүйлийн талаар бодож үз. Бидний эргэн тойрон ямар байгаагаас үл хамааран бид аз жаргалтай байж чадна гэдгийг заа.
1–3 Иохан; Иуда
Бяцхан хүүхдүүдийнхээ өндрийг хэмж. Аврагч өсөж томрохынхоо хэрээр өдөр бүр сайн сонголт хийдэг байсан тухай заа. Тэднээс өнөөдөр хийсэн сайн сонголтоо нэрлэхийг хүс. “Би Есүсийн адил өсөж байна!” гэж хэлэхэд тэдэнд тусал.