2023
Индонезод Есүсийг дагах нь
2023 оны 11-р сар


“Индонезод Есүсийг дагах нь,” Найз, 2023 оны 11-р сар, 20–21.

Индонезод Есүсийг дагах нь

Тэрахамитай танилц!

Тэрахамигийн тухай

alt text here

Нас: 11

Улс: Индонезын Баруун Жава

Хэл: Индонез

Зорилго, мөрөөдөл: 1) Цагдаагийн офицер болох. 2) Цэцгэн чимэглэл хийж сурах. 3) Мормоны Номыг бүхэлд нь унших.

Гэр бүл: Тэрахами, ээж, аав, эгч, хоёр ах.

Тэрахами Есүсийг хэрхэн дагадаг вэ?

alt text here

“Би аав ээждээ энгийн зүйлээр туслах дуртай” гэж Тэрахами хэлэв. Тэр өрөөгөө цэвэрлэж, өглөө бүр ор дэрээ хурааж тэдэнд тусалдаг. Мөн гэрийнхээ шалыг шүүрдэж, угаахад тусалдаг.

Тэрахами “Аав, ээждээ үйлчлэх нь надад маш их аз жаргалыг мэдрүүлдэг. Би тэдэнд тусалж Есүс Христийг хайрлах хайраа харуулдаг” гэж хэлсэн.

Тэрахамигийн дуртай зүйлс

alt text here

Судрын түүх: Есүс Бетлехемд мэндэлсэн түүх

Газар: Далайн эрэг

Жимс, ногоо: Гадил, амтат гуа, лууван, брокколи

Өнгө: Улаан, цэнхэр

Хичээл: Математик

alt text here

Зургийг Стэлиана Донива