2023
Чи юу бодож байна вэ?
2023 оны 11-р сар


Чи юу бодож байна вэ? Найз, 2023 оны 11-р сар, 38.

Чи юу бодож байна вэ?

Маш олон зүйл өөрчлөгдөж байна, мөн би үүнд бэлэн биш байна. Яагаад бүх зүйл өмнөх шигээ байж болохгүй гэж?

—Гранада дахь өсвөрийн найз

alt text

Зургийг Паулин Грэгори

Хүндэт өсвөрийн найз минь,

Өөрийнхөө дуртай адал явдалт түүхийг бод. Уг түүхийн баатрууд зорилгодоо хүрэхээсээ өмнө томоохон өөрчлөлт, сорилтуудтай тулгарсан, тийм ээ? Хэрэв тэдний амьдрал өөрчлөгдөөгүй бол адал явдал тохиолдохгүй байх байсан! Бас аз жаргалтай төгсгөл гэж байхгүй байх байсан!

Өөрчлөлт нь чиний түүхэд бас чухал юм. Гуниглах, санаа зовох, айх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ чи түүхийнхээ баатар гэдгээ санаарай. Өөрчлөлт бүр нь суралцах, өсөх хөгжих боломж юм. Мөн Тэнгэрлэг Эцэг чамд туслах болно.

Адал явдалд чинь амжилт хүсье!

Найз

Өөрийгөө адал явдалт түүхийн баатрын дүрээр зурж, үүнийг оюундаа төсөөлөөд үзээрэй!