“Чуулганы тэмдэглэл,” Найз, 2023 оны 11-р сар.
Чуулганы тэмдэглэл
Ариун Сүнсний тусламж
Ерөнхийлөгч Айринг Лебенээс гуулин ялтаснуудыг авсан Нифайн түүхийг уншихдаа урам зориг мэдэрдэг тухайгаа ярьсан. Нифай юу хийхээ яг таг мэдэхгүй байсан. Гэвч Ариун Сүнс түүнийг цаг хором бүрд чиглүүлж байсан. Их Эзэн биднээс хэцүү зүйл хийхийг хүсвэл Ариун Сүнс бидэнд ч мөн тусална.
Энэ надад дараах зүйлийг заасан:
Хэн гэдгээ сана
Ахлагч Стивэнсон биднийг толинд харах бүртээ “Хөөх, намайг хараач! Би гайхалтай! Би Бурханы хүүхэд! Тэр намайг мэддэг! Тэр надад хайртай!” хэмээн хэлэхэд урьсан. Ингэх нь хэн гэдгээ санаж, Бурхан мөн Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж болох талаар санахад туслах болно.
Энэ надад дараах зүйлийг заасан:
Есүс Христэд итгэх итгэл
Ахлагч Коста Есүс Христ шуургыг намдаасан тухай түүхийг хуваалцсан. Бид бүгдэд амьдралын хэцүү шуурга, сорилтууд тулгардаг. Гэвч бид тэдгээрийг хэзээ ч ганцаараа туулах шаардлагагүй. Есүс Христэд итгэснээр бид шуургатай нүүр тулах үед хэрэг болох хүч болон амар тайвныг хүлээн авдаг.
Энэ надад дараах зүйлийг заасан:
Түүнтэй хамт замаар алх
Ерөнхийлөгч Фрийман шагай нь өвдсөн ч гэсэн нэгэн онцгой явган аялалд явахыг хүссэн түүхээ ярьсан. Тэр жимээр ганцаараа алхаж чадахгүй байсан учраас түүнд тэрхүү замын хөтөч тусалжээ. Бид гэрээнүүдээ сахихаар хичээх үед ерөнхийлөгч Фрийманы хөтчийн адилаар Есүс Христ бидэнд аливаа сорилт бэрхшээлийг давахад тусална.
Энэ надад дараах зүйлийг заасан: