2022
Холбогдох
2022 оны 1-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар, нүүр хавтасны дотор тал

Холбогдох

Вивиэна К.

Тонга, 17 настай

Залуу эмэгтэй

Би Хүүхдийн хэсэгт байхаасаа номлогч болохыг хүсдэг байлаа. Гэвч би 12 нас хүрээд, халшрах болсон юм. Номлолд явах насанд хүрэх нь надад маш урт хугацаа мэт санагдаж байв. Өөрийгөө уруу татагдчих вий гэж хүртэл санаа зовж байлаа. Би өөрийн хүссэнээр амьдарч, номлолд бэлдэнэ гэж санаа зовохгүй байя гэж бодов.

Гэвч эцэг эхтэйгээ номлолд үйлчлэх талаар ярилцах үед тэд намайг дэмжсэн юм. Тэнгэрлэг Эцэгийн төлөө ямар нэг сайн зүйл хийх үед Сатан намайг уруу татахыг үргэлж хичээх болно гэж тэд надад хэлсэн. Би удирдамж авахын төлөө залбирч, Тэнгэрлэг Эцэг надтай өдөр бүр хамт байна гэсэн баталгааг өгөхийг мэдэрсэн.

Хэдийгээр би уруу татагдаж, саад бэрхшээл туулж үзсэн ч надад хүчтэй итгэл бий. Би Есүс Христээр дамжуулан одооноос бэлдэх аваас үргэлж хүссээр ирсэн шигээ номлогч болж чадна гэдгээ мэднэ. Хэцүү байж магадгүй ч намайг аливаа зүйлийг хийх бүрд Бурхан надтай хамт байх болно гэдгийг би мэднэ.