2022
Үнэн рүү хөтлөх бидний хөтөч
2022 оны 1-р сар


“Үнэн рүү хөтлөх бидний хөтөч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.

Сүүлийн үг

Үнэн рүү хөтлөх бидний хөтөч

2004 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Зураг
Замын тэмдгийн хажууд зогсож буй хүү

Зургийг Эмили Дэвис

Амьдралын зам дээрх чиний оршин байгаа цэгээс, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очихоор эрэлхийлэх явцад туулах ёстой олон бээр газар, хийх ёстой олон сонголт бий. Тэрхүү замын туршид чиний анхаарлыг татахуйцаар далладаг олон тэмдэг байдаг. Сатан бол эдгээр урилгын заримынх нь зохиогч. Тэр биднийг хуурч, будлиулан, мөнхийн зогсоолд хүрэхээс холдуулдаг амар хялбар зам руу оруулахыг эрэлхийлдэг.

Зураг
Илбэчний агаарт хөвж буй бөмбөг
Зураг
Газрын зураг

Би худал хуурмагаас хэрхэн зайлсхийж болох талаар та нартай хуваалцмаар байна. Нэгдүгээрт, та нар зөв шударгын талаар заалгаж мөн баталгаа хүлээн авсан учир үүнээс зууран барь. Хилэнцээс биднийг хамгаалдаг судруудаас зууран барь. Хоёрдугаарт, үнэнийг хүлээн авсан байх нь хангалттай биш. Түүнчлэн бид “Ариун Сүнсийг зам заагчаа болгох”ёстой ба “хууртаж [бол]охгүй” (Сургаал ба Гэрээ 45:57-г үзнэ үү).

Зураг
Ариун ёслолоос хүртэж буй залуу эмэгтэй

Бид хэрхэн Ариун Сүнсийг зам заагчаа болгох вэ? Бид нүглээ наманчилж, долоо хоног бүр цэвэр гар, ариун зүрх сэтгэлтэйгээр ариун ёслолоос хүртсэнээр гэрээнүүдээ шинэчлэх ёстой. Гагцхүү энэ арга замаар бид “[өөрсөдтэйгээ] үргэлж Түүний Сүнсийг хамт байлгах болно” (Сургаал ба Гэрээ 20:77) гэсэн тэнгэрлэг амлалтыг хүлээн авч чадна. Энэ Сүнс бол Эцэг, Хүү хоёрыг гэрчилж, бидэнд зааж, биднийг үнэн рүү хөтлөх үүрэгтэй Ариун Сүнс юм.

Хэвлэх