“Би өөрийн үнэ цэнийг мэднэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.
Уриа бид хоёр
Өсвөр үеийнхэн Залуу эмэгтэйчүүдийн болон Аароны санваарын чуулгын урианы үгсийн дагуу хэрхэн амьдарч байгаагаа хуваалцав
Би өөрийн үнэ цэнийг мэднэ
“Би бол тэнгэрлэг эцэг эхийн хайртай охин.”
Ямайка улсын олон хэсэгт над шиг сурагчид хүссэн ахлах сургуульдаа орохын тулд шалгалт өгөх хэрэгтэй байдаг. Би найзуудтайгаа хамт хамгийн шилдэг ахлах сургуульд орохын тулд шаргуу суралцсан юм. Намайг үүнийг хийж чадах эсэхдээ эргэлзэж эхлэх үед ээж минь үргэлж урамшуулж байв. Тэр намайг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн нэг мөн Тэр надад зөв зам дээр явахад тусална гэдгийг сануулдаг байсан.
Шалгалтын хариу гарахад би авч чадах хамгийн өндөр оноогоо авсан байлаа. Би бүх найзтайгаа хамт байж чадахаар болсон учир маш баяртай байв!
Гэвч найзуудын маань нэг хангалттай өндөр оноо авч чадаагүйг би удалгүй мэдсэн юм. Түүнийг бидэнтэй явж чадахгүй болсонд бид бүгд ихэд гуниглав. Гэсэн хэдий ч би ээжийнхээ надад заасан зүйлийг санаад тайтгарч билээ. Найз минь мөн л Тэнгэрлэг Эцэгийн гайхалтай охин учир шалгалтын оноо нь ямар байхаас үл хамааран Тэр түүнд ч бас тусална.
Уг найз минь намайг ахлах сургуульд орох эрхгүй, харин оронд нь өөрийгөө орох ёстой байсан гэж хүн бүрд ярьж эхлэх үед миний баяр хөөр алга болов. Миний ихэнх найз түүний талд орж, надтай нийлэхээ болив. Би өөртөө эргэлзэж эхэллээ. Би үнэхээр тэр сургуульд орох эрхтэй байсан уу?
Би ээжийнхээ заасан зүйлийг буюу Тэнгэрлэг Эцэгийн дүр төрхөөр бүтээгдсэн онцгой хүүхэд гэдгээ бодсон.
Одоо би шинэ сургуульдаа орж, шинэ найзуудтай болсон. Тэд намайг дэмжиж, миний үнэ цэнийг надад сануулдаг. Би бусад хүн миний талаар юу гэж хэлэх нь хамаагүй гэдгийг сурсан. Би Бурханы хүсэж буй хүн байхыг хүсдэг учраас тийм хүн болохоор хичээхдээ жаргалтай байдаг.
Зохиогч нь Ямайкад амьдардаг.