2022
Дэлхийг хэрхэн бүтээсэн бэ?
2022 оны 1-р сар


“Дэлхийг хэрхэн бүтээсэн бэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.

Нүдээ олсон хариулт

Дэлхийг хэрхэн бүтээсэн бэ?

Зураг
Христ дэлхийг бүтээсэн нь

“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” (Эхлэл 1:1). Тэгвэл, тэр үүнийг хэрхэн гүйцэтгэсэн бэ? Бидний мэдэх хэдэн зүйл бий. Үүнд:

Есүс Христ дэлхийг бүтээсэн. Тэнгэрлэг Эцэг бүтээх ажлыг удирдсан. Есүс Христ үүнийг санваарын хүчээр гүйцэтгэжээ. “Бибээр … Өөрийн Төрсөн Ганцаар дэлхийг … бүтээсэн болой” (Мосе 2:1).

Дэлхийг ор хоосноос бус, оршин байсан элементүүдээс зохион байгуулсан. “Бид эдгээр материалуудаас авч, мөн дэлхийг бид хийх болно” (Абрахам 3:24).

Бүтээлт 6 үе шатаар өрнөсөн. Бүтээлтийн үе шат бүрд тодорхой зүйлс тохиосон. Жишээ нь, ургамал ногоог нэг шатанд, далайн амьтад болон шувуудыг өөр нэг шатанд, бусад амьтан болон хүнийг өөр бусад шатанд бүтээжээ.

Бүтээлтийн үе шатуудад тодорхойгүй цаг хугацаа орсон. Судрууд заримдаа үе шатуудыг “өдрүүд” гэж нэрлэдэг боловч энэ нь 24 цагийн тооллоор хэмжигддэг гэсэн үг биш юм. Нэг цэдэгт “цаг хугацаа”-ны талаар өгүүлдэг (Абрахам 4). Бид тэдгээр нь хэр удаан хугацаа гэдгийг мэдэхгүй.

Бүтээлтийн талаарх бидний асуулт эцэстээ хариулагдах болно. ‘Их Эзэн бибээр ирэх тэр өдөр бүх зүйлийг илчлэх болно—… хийгдсэн дэлхийн зүйлүүдийг … буюу” (Сургаал ба Гэрээ 101:32–33).

Хэвлэх