2022
Найзын нөлөө
2022 оны 1-р сар


“Найзын нөлөө,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.

Найзын нөлөө

Миний өсвөр үе хэцүү байсан ч Бурхан надад үүнийг даван туулахад туслах найзыг илгээсэн юм.

Охид

Зургийг Жүди Блүмфийлд

Надад энэ ертөнцөд ганцаараа мэт мэдрэмж үргэлж төрдөг байлаа. Намайг нялх байхад эцэг эх минь салсан бөгөөд хэдэн жилийн дараа ээж минь дахин гэрлэж, бид АНУ-ын Жоржиа мужаас Орэган муж руу 6500 км газарт нүүсэн юм. Энэ нь 9 настай, тэр тусмаа бусад хүүхдийн дургүй, өмнөдийн аялгаар ярьдаг охины хувьд маш том өөрчлөлт байлаа.

Гэсэн хэдий ч би дунд сургуульд ороод Николтой танилцсан юм.* Тэр даруй би түүнээс эерэг, халуун дулаан мэдрэмжийг буюу миний амьдралд дутагдаж байсан тэр мэдрэмжийг авч билээ. Би тэр охинтой найзууд болох ёстойгоо мэдсэн.

Бид хамтдаа цагийг илүү их өнгөрөөх тусам Никол надад ганцаардлаас хол байлгах аюулгүй мэдрэмж төрүүлж байв. Түүний гэрт ороход шал өөр ертөнцөд очиж байгаа мэт байсан. Бурханы Сүнс түүний гэрийн өнцөг бүрийг дүүргэсэн байдаг байлаа. Түүний гэрт Аврагчийн болон том барилгуудын зураг байдаг байв. (Дараа нь би тэдгээр барилга ариун сүм байсныг мэдсэн.) Николын номлолын ажил зүгээр л намайг гэртээ урьснаар эхэлсэн байсан бөгөөд тэр үүнийгээ ч мэдээгүй байв.

Найзлах мөн итгэх

Никол зөвхөн найз байснаараа л надад тохинуулсан юм. Тэр надад Мормоны Ном өгч, бид сургуулийн дараа машинд нь хамт уншиж эхэлсэн.

Мормоны Номтой охид

Мормоны Ном миний амьдрал дахь нүхийг дүүргэж эхлэв. Гэсэн ч би ганцаардлыг мэдэрсэн хэвээр байлаа. Би Николын явдаг сүмийн гишүүн биш байсан, гэхдээ бас эцэг эхийнхээ шашинд бүрэн оролцдоггүй байсан юм.

Никол надаас Бурханд хандан залбирч, Мормоны Ном үнэн гэдгийг асуухад эелдгээр урьж билээ. Би хэзээ ч чанга залбирч үзээгүй байсан ба залбирахдаа юу хэлэх ёстойгоо мэддэггүй байв. Гэвч би гараад ярьж эхлэв. Би Бурханаас Николын явдаг сүм надад ч мөн тохирсон сүм мөн эсэхийг асуулаа. Намайг асууж дуусмагц миний бүхэл биеэр зарсхийх мэдрэмж төрөв. Би ямар нэг байдлаар Мормоны Ном бол үнэн, Сүм миний хувьд зөв гэдгийг эргэлзээгүй мэдсэн юм.

Машинд буй охид

Би энэ баталгааг хүлээн авахдаа 15 настай байсан. Эцэг эх маань Сүмийг сонирхоогүй ч дараагийн хэдэн жилд би итгэсэн юм. Гэсэн ч би итгэж биширч байхдаа ганцаардлыг мэдрээгүй ба учир нь Никол намайг үргэлж дэмжсээр байв.

Шинэ итгэл, шинэ асуулт

Номлогчидтой хамт буй охид

Би ахлах сургуулиа төгсөөд, АНУ-ын Юта муж руу нүүсэн. Никол мөн тэнд очсон байсан ба тэнд би номлогчдоос хичээл авч эхэлж болохын тулд тэрээр намайг догдлон хүлээж байлаа. Би 19 нас хүрэх төрсөн өдрөөрөө буюу ердөө 6 долоо хоногийн дараа баптисм хүртэхээр төлөвлөсөн төдийгүй Никол надтай үргэлж хамт байх болно гэж амласан юм.

Номлогчдыг надад зааж эхлэх үед би Сүмийн талаар үнэндээ ямар бага зүйл мэддэг байснаа төд удалгүй ойлгосон. Би Мормоны Номыг уншсан, үүнд дуртай байсан, гэтэл тэд надад Ариун Сүнсний бэлэг, авралын төлөвлөгөө, Бурхантай адил болох гэх мэт маш олон шинэ зүйлийг гэнэт ярьж эхлэв. Бүгдийг нь нэг дор ойлгож авахад хэтэрхий их санагдаж байлаа.

Сандал дээр сууж буй охид

Харин Никол намайг сайн мэддэг байв. Тэр ахлагчдын заасан зүйлсийг миний ойлгох арга барилаар надад тайлбарлаж өгч байлаа. Эдгээр эхний хичээлүүдийн турш тэрээр надад тэвчээртэй тайлбарлаж байсан нь миний үлдэх шалтгаан болсон юм.

Эцэст нь нэгэн хэсэг болох

баптисм

Никол энэ байдлаараа намайг баптисм хүртэх өдөр хүртэл сүнслэгээр дэмжсэн төдийгүй дараа нь ч мөн дэмжсээр байлаа. Надад 19 дэх төрсөн өдрөөрөө баптисм хүртэх боломж олгохын тулд тэр тойргийн гишүүд, номлогчдод төлөвлөхөд нь тусалсан юм. Би уснаас гарч ирэн, олон арван хүн над руу харж, нүүр дүүрэн инээмсэглэж байгааг харах үедээ ганцаардлын мэдрэмжийг дахин мэдрээгүй. Би Их Эзэний болон Түүний Сүмийн нэгэн хэсэг болсон тэр мэдрэмжийг хэзээ ч мартахгүй.

Би Николын тууштай итгэл, нөхөрлөлөөс одоо ч суралцсаар байна. Тэрээр номлолын ажил нэрийн тэмдэг шаарддаггүй гэдгийг надад анхнаас нь харуулсан билээ. Өмнөдөөс ирсэн, инээмсэглэл хэрэгтэй охинд гараа сунгасан үеэс Николын номлолын ажил зүрх сэтгэлд нь эхэлсэн юм.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

  • Нэрийг өөрчлөв.