2022
Би өсвөр үеийн бүлгийнхэнтэйгээ хэрхэн илүү ойр дотно болох вэ?
2022 оны 1-р сар


“Асуулт, хариулт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.

Асуулт, хариулт

Надад өсвөр үеийн бүлгийн гишүүдтэйгээ ижил нийтлэг зүйл нэг их байхгүй. Би тэдэнтэй хэрхэн илүү ойр дотно болох вэ?”

Хувь хүн бүрд гараа сунга

Залуу эмэгтэй

“Би зөвхөн бүлгийн хүрээнд биш, бас бусадтай ганцаарчлан цагийг өнгөрөөхийг хичээх үедээ тэдэнтэй илүү дотно болж байгаагаа мэдэрдэг. Хэрэв чи өөртэй чинь таарч найзлах хэн нэгнийг олмоор байвал найз хэрэгтэй гэж санагдсан хүмүүст гараа сунгах хэрэгтэй. Энэ нь таны хувьд илүү ашиг тустай байж ч болох юм.”

Латяанна Р., 17 настай, Сингапур

Сонирхлоо хуваалц

Залуу эмэгтэй

“Манай өсвөр үеийнхний бүлэгт байдаг ихэнх хүүхэд өөр өөр зүйл сонирхдог. Би тэднээс юу сонирхдогийг нь асуух дуртай. Учир нь ингэх нь намайг өөрсдийг нь анхаардаг гэдгийг тэдэнд харуулдаг юм. Мөн энэ нь тэдэнд надаас миний сонирхлыг асуух боломжийг олгодог. Хүмүүстэй холбоо харилцаатай болоход цаг хугацаа шаарддаг тул үргэлжлүүлэн хичээсээр бай!”

Эрин Ф., 18 настай, АНУ, Юта муж

Нийтлэг зүйлээ ол

Залуу эмэгтэй

“Хэрэв чи бүлгийнхээ найзуудтай ойр дотно харилцаатай болмоор байвал хамтдаа хийж болох гоё, утга учиртай зүйлийг ол. Цөөхөн байсан ч хамаагүй. Чи хамтдаа хийж болох хобби болон зугаатай зүйлийг олж чадна. Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэн залбир. Тэр чамайг сүнслэгээр өдөөх болно.”

Карла В., 12 настай, Перу

Ялгаатай байдалдаа таларх

Залуу эмэгтэй

“Би өсвөр үеийнхний бүлэгтэйгээ илүү олон цагийг өнгөрөөх тусам тэдний онцлог байдлыг илүү хайрлах болсон! Би тэдэнд хэрхэн илүү сайн үйлчилж болохыг олж мэддэг бөгөөд энэ нь тэдэнд болон Аврагчид илүү ойртох боломжийг надад олгодог. Бид бүгд Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүд учир бидэнд бодож байгаагаас минь ч илүү ижил нийтлэг зүйл бий.”

Сара М., 16 настай, АНУ, Орэган муж

Шинэ зүйлс турш

залуу эрэгтэй

“Нөхөрсөг байж, тэдэнтэй ярьсаар бай. Илүү оролцоотой байлгахын тулд шинэ зүйлс туршсаар бай. Манай тойрогт байдаг нэг хүү спортод үнэндээ дургүй ч үргэлж бидэнтэй хамт тоглодог. Дараа нь бид илбийн хууралт, хөзөр шидэх гэх мэт түүний сонирхдог зүйлсийг хийдэг. Шинэ зүйлс турших нь холбогдох сайн арга зам болдог.”

Жаррэн М., 17 настай, Канад, Нова Скотиа

Гараа сунга

“Өсвөр үеийнхний бүлгийн хэн нэгэнд хэрэгтэй үед нь гараа сунган тусал. Аврагчийн хайрын жишээг харуулахын тулд гаргаж буй бидний хичээл зүтгэл бусадтай ойр дотно болоход тусалдаг.”

Жошуа С., 20 настай, Америкийн Самао, Фалэниү

Өөрийнхөөрөө бай

“Цаг хугацаа өнгөрөхөд чи бусадтай ижил нийтлэг зүйлээ мэдэж авч болох ч энэ нь тэр даруй тохиолддог зүйл биш юм. Тэр хүртэл чи долоо хоногийн турш болох үйл ажиллагаа, хийх зүйлс зэрэгт хамтдаа оролцон, харилцаагаа бэхжүүлж байж болно. Үйл ажиллагаануудыг хөгжилдөн өнгөрүүлээрэй! Оролцохоор сонго, гэвч өөрийнхөөрөө бай!

Ханна В., 18 настай, Канад, Нова Скотиа муж