“Өөрийгөө сайн хар,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар. Өөрийгөө сайн хар Дэвид Диксон, Дэвид А.Эдвардс, зургийг Адам Кофорд Дэлхий та нарыг хэн гэдгийг тодорхойлохыг бүү зөвшөөр. Дэлхий чамд өөрийн чинь талаар худал зүйлс хэлэхийг хичээх болно. “Чи алдартай биш.” Үнэн хэрэгтээ: Жинхэнэ нөхөрлөл алдар цуунаас илүү үнэ цэнтэй. “Чи хэзээ ч юунд ч амжилт олохгүй.” Үнэн хэрэгтээ: Итгэл, шаргуу хөдөлмөр чамайг хаана ч юунд ч хүргэнэ. “Чи арай л дэндүү.” “Чи илүү байх ёстой.” “Чи хангалттай сайн биш.” Үнэн хэрэгтээ: Бурхан чамайг өөрийгөө сүнслэг нүдээр хараасай гэж хүсдэг. “Чи үнэ цэнгүй!” Үнэн хэрэгтээ: Чи бол Бурханы хүүхэд. “Чи маш олон зугаатай зүйлээс хоцорч байна!” Үнэн хэрэгтээ: Чи Бурханы хайрыг эргэн тойрныхоо хүмүүстэй хуваалцсанаар баяр баяслыг олдог. “Чи амьдралдаа хэзээ ч юу ч бүтээж чадахгүй!” Үнэн хэрэгтээ: Ирээдүй та нарын итгэлтэй адил гэрэл гэгээтэй байна.1