“Зугаатай зогсоол,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.
Зугаатай зогсоол
Харилцаа холбоотой үлдэх арга зам
Бусадтай нүүр тулж уулзах нь холбогдох хамгийн сайн арга юм. Гэвч бид үргэлж биечлэн уулзаж чаддаггүй. Та нар энэ жил дараа дараагийн уулзалтуудынхаа завсар хооронд алсын зайн хөгжилтэй эдгээр үйл ажиллагааг туршаад үзээрэй. АНУ-ын Калифорни мужид амьдардаг Сара Ф-д эдгээрийг явуулсанд баярлалаа!
-
Будах хуудас руу нэвтрэх холбоосыг цахим шуудангаар илгээн, гэртээ хэвлэн гаргаж, будаад, зургийг нь бүлгийн мессежээр хуваалц. Тэгээд ар талд нь хөгжилтэй зүйл бичээд, найз руугаа шуудангаар илгээ.
-
Бүжиглэж буй 10 секундын хөгжилтэй видео бичлэг хийгээд, бүлгийнхэнтэйгээ хуваалц.
-
Алиа царайны сэлфи зургийн тэмцээн зохио.
-
Алсын зайнаас уулзахаасаа өмнө дор хаяж хэдэн өдөр тэнгэр дэх үүлсийн дүрсийг ажигла. Хүн бүр дүрс үүсгэж байгаа үүлсийн зургуудыг аваад, тэр зургуудаа бусадтайгаа хуваалцан, үүлс юуны дүрс үүсгэсэн байгааг хамтдаа ярилц.
-
Үйлчлэх аян зохио. Танай өсвөр үеийнхний бүлгийн гишүүн бүр долоо хоногт хэдэн үйлчлэл хийж чадахыг үзээд, дараа нь амжилтын түүхээ хуваалц.
-
Дуртай жоруудаа солилц. Хийсэн хоолныхоо бичлэгийг үзүүлээд, хамтдаа ид.
-
Гэртээ зураг харж, эд зүйлсийг олох үйл ажиллагаа зохион байгуул. Гэрээсээ олох ёстой 10 зүйлийн жагсаалтыг гарга. Тухайн 10 зүйлийн зургийг эхэлж явуулсан хүн хожно!
-
Гэрт байгаа зүйлсээ ашиглаад, хувцаслах цахим тэмцээн зохио. Хамгийн гоё, хамгийн хөгжилтэй, хамгийн инээдтэй гэх мэт загваруудаар санал хураа.
-
Магтах аян зохио. Бие биеэ магтах аль болох олон магтаалыг нэг оройн турш эсвэл илүү урт хугацаагаар хуваалц.
Чамд энэ жагсаалт дээр нэмэх өөр зүйл байна уу? Санаагаа ftsoy@ChurchofJesusChrist.org хаяг руу явуулбал бид чиний санааг бусад өсвөр үеийнхэнтэй хуваалцах болно.
Бүх зүрхээрээ Их Эзэнд найд
Энэ жилийн өсвөр үеийнхний уриатай холбоотой зураг зур.
Зорилгодоо хүрэх зам
Чи энэ жил Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөртэй холбоотой хувийн хөгжлийн зорилго тавьсан уу? Энд гол зорилгын бүх 4 талыг багтаасан дадлага ажлыг оруулав. Гол цэгт хүрэхээсээ өмнө бүх 4 шалгах цэгээр дайран, төөрдөг байшингаар явж чадах эсэхээ үз.