2022
Тэд минийх бөгөөд Би тэднийг мэднэ
2022 оны 1-р сар


“Тэд минийх бөгөөд Би тэднийг мэднэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

“Тэд минийх бөгөөд Би тэднийг мэднэ”

Moсе 1

Цугласан олны дунд буй залуу эмэгтэй

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Чи өөрийгөө өчүүхэн гэж бодож байсан уу? Магадгүй чи дэлхий дээр хэчнээн олон хүн байгаа тухай бодох үедээ эсвэл тэнгэрт байгаа оддыг хараад ингэж санагдаж байсан байж болох юм. Бурхан чамайг бас чиний амьдралыг үнэхээр мэддэг эсэх талаар чи гайхширан бодож байсан уу? Хэрэв тийм бол Мосед чамд зориулсан нэг захиас бий.

Бурхан Мосед дэлхий дээрх бүхнийг мөн үүн дээр амьдрах бүх хүнийг харуулсан юм. Тэд “далайн эрэг дээрх элс лугаа адил тоо томшгүй байв” (Moсe 1:28). Дараа нь Бурхан Мосед Тэрээр “тоо томшгүй олон дэлхий” (Мосе 1:33) бүтээсэн бөгөөд Түүний бүтээлүүд энэ дэлхийгээр хязгаарлагддаггүй гэж хэлсэн.

Мосе тэдгээр бүх зүйлийг хараад, мэгдэн сандарсан байх. Магадгүй тэрээр “би энэ олон бүтээлүүдийн хаана нь багтах бол? Бурхан энэ олон зүйлийг хэрхэн хянаж чаддаг бол? гэж гайхсан байх.

Бурханы хариулт энгийн байв. “Бүх зүйл надад тоологддог буюу.” Яаж? “Тэд минийх бөгөөд Би тэднийг мэднэ” (Moсе 1:35). Бурхан бүх хүүхдээ төдийгүй бүх бүтээлээ мэддэгийн адил Мосег хэн гэдгийг мэддэг байв. Одод, элс, ялангуяа дэлхий дээрх хүүхдүүд нь гээд бүгд Түүнийх. Түүний хүүхдүүд бол дэлхийг бүтээсэн Түүний бүхий л шалтгаан юм. Хүүхдүүдээ аврах нь Бурханы хамгийн чухал ажил.

“Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39).

Мосе Бурханы төлөвлөгөөны хаана нь багтаж байгаагаа олж мэдсэний адил чи ч бас Бурхан чамайг мэддэг гэсэн баталгааг авч чадна! Өөр дээр нь буцаж очиход туслах нь Түүний ажил, алдар суу юм. Яагаад? Учир нь чи Түүнийх. Үүний талаар ямар ч өчүүхэн зүйл гэж үгүй!