2022
Бүхий л зүрх сэтгэлээрээ, баяр баясгалантайгаар үйлчил
2022 оны 7-р сар


“Бүхий л зүрх сэтгэлээрээ, баяр баясгалантайгаар үйлчил,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.

Бүхий л зүрх сэтгэлээрээ, баяр баясгалантайгаар үйлчил

Зураг
хоол хүнс

Мексикийн Хүнсний банканд үйлчлэх боломж гарч ирэхэд гурван залуу эмэгтэй (намайг оролцуулаад), өсвөр үеийнхний бүлгийн маань нэг залуу эрэгтэй, өөр 10 хүн үүнд оролцохоор шийдсэн юм.

Эхлээд бид юу хийхээ сайн мэдэхгүй байсан. Гэвч удалгүй хүнсний банкны хүмүүс түргэн мууддаг ба мууддаггүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнсний уутанд ялган хийж, хэрэгцээтэй хүмүүст зориулсан хүнсний багц гаргана гэдгийг тайлбарлав. Манай бүлэг үүрэг даалгавраа хуваарилаад, савлаж эхлэв. Бид багаараа хурдан шаламгай ажиллаж, 500 гаруй хүнсний багцыг савласан юм!

Хэдийгээр бидэнд илүүчлэх зүйл байхгүй ч гэсэн биднээс ч их зүдэрч байгаа хүмүүст тусалж чадна гэдгийг би энэ туршлагаас ойлгосон. Бид бүгд бага багаар өөр өөр арга замаар туслах боломжтой. Бид үйлчилж байхдаа адислагддаг гэдгийг би мэднэ.

Хүнсний банканд үйлчлэх надад үнэхээр таалагдсан. Хэрэв надад дахин ийм боломж олдвол би эргэлзэхгүй оролцоно! Бусдад үйлчлэх үнэхээр сайхан байсан. Хэрэв танд үйлчлэх боломж байгаа бол үйлчил! Бүхий л зүрх сэтгэлээрээ, баяр баясгалантайгаар үйлчил.

Зохиогч нь Мексикийн Мехико хотод амьдардаг.

Хэвлэх