2022
Бүү ай. Их Эзэн тантай хамт байна.
2022 оны 7-р сар


“Бүү ай. Их Эзэн тантай хамт байна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.

Сүүлийн үг

Бүү ай. Их Эзэн тантай хамт байна.

Айдас бол шинэ зүйл биш. Эрт дээр үеэс л айдас нь Бурханы хүүхдүүдийн харах өнцгийг хязгаарласаар ирсэн. 2 Хаад номд Сирийн хаан эш үзүүлэгч Елишаг алуулахаар их цэргийг илгээсэн тухай гардаг.

“[Елишагийн] зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад —Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв” (2 Хаад 6:15).

Зарцын асуулт айж байгааг нь харуулж байлаа.

“[Елиша] хариулахдаа —Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв.

Тэгээд Елиша залбиран —Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв” (2 Хаад 6:16–17).

Бидэнд айдсыг маань арилгах, чөтгөрүүдийг ялан дийлэх галт тэрэгнүүд байхгүй ч үүнээс сурах зүйл нь энгийн тодорхой юм. Их Эзэн бидэнтэй хамт байгаа бөгөөд биднийг анхаарч, зөвхөн Өөрийнхөө адисалж чадах арга замуудаар адисалж байдаг.

Хэрвээ бид Их Эзэнд мөн Түүний арга замд чин үнэнээсээ итгэдэг бол, хэрвээ бид Түүний ажилд оролцдог бол дэлхийн сөрөг өөрчлөлт чиг хандлагаас айхгүй мөн тэдгээрийн талаар санаа зовохгүй байх болно. Их Эзэн биднийг харж хандан, санаа тавьж, дэргэд маань байдаг.

Хэвлэх