“Өнөө үед яагаад сударт гардаг шиг гайхамшгууд байдаггүй юм бэ?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.
Нүдээ олсон хариулт
Өнөө үед яагаад сударт гардаг шиг гайхамшгууд байдаггүй юм бэ?
Судруудад гайхамшгуудын тухай өгүүлсэн олон түүх байдаг. Зарим нь Улаан тэнгисийг хуваах эсвэл үхэгсдээс амилуулах гэх мэт хүчтэй бөгөөд гайхалтай түүх байдаг. Харин өнөөдөр ямар байна вэ? Гайхамшгууд тохиодог хэвээрээ юү?
Тийм ээ, тохиодог хэвээрээ. Бид тэдгээрийн талаар тэр болгон сонсдоггүй байж болох ч хүмүүсийн амьдралд гайхамшгууд үргэлж тохиодог.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд “Та нарын олонх нь гайхамшгуудыг харсан ч заримыг нь анзааралгүй өнгөрөөсөн байдаг. … Эдгээр нь өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэхдээ гайхамшгийн цар хүрээ гайхамшгийг тодорхойлдоггүй, Бурханаас ирсэн эсэх нь үүнийг тодорхойлдог” хэмээн хэлсэн (“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан” [2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112, 113]).
Бурханаас хүлээн авсан ямар ч тусламжийг гайхамшигт тооцож болно. Олон хүн гайхамшгийг үзэж харсан байдаг. Тэд заримдаа түүхээ хуваалцдаг ч ихэнхдээ ариун нандин гэж үзэн, Бурхан болон өөрийн хооронд хадгалдаг.
Гайхамшгуудын тухай дараах хоёр чухал зүйлийг сана. Гайхамшгууд нь: (1) зөвхөн хүмүүсийг итгэлтэй байхад, (2) Их Эзэний таалал болон цаг хугацааны дагуу тохиодог. Хэзээ, хэрхэн тохиохыг бид сонгодоггүй ч Их Эзэний гайхамшгууд өнөө үед ч тохиосоор байна. Танд ч бас тохиож болно.