2022
Холбогдох
2022 оны 7-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.

Холбогдох

Ана Жулиа А.

17 настай, Бразил, Сан-Паулу

залуу эмэгтэй

Гэрэл зургийг Лэонардо Консэйсао Мотта

Би улс орныхоо хамгийн олон хүн амтай газарт амьдардаг. Надад энд амьдрах таалагддаг мөн би гэр бүлийнхэнтэйгээ шинэ газрыг олж нээх дуртай. Би эцэг эх, эмэгтэй дүү мөн Мэган нэртэй нохойтойгоо хамт амьдардаг. Би тэдэнтэй хамт байх дуртай. Бид маш их инээж хөгжилдөн, шинэ, сонирхолтой зүйл хийхийг хичээдэг. Бид зарим зүйлд бусдаас илүү дуртай ч олж авсан туршлага маань үүрд бидэнтэй хамт үлддэг.

Би төгсөх ангид сурдаг учраас төгсөлтийн шалгалтдаа бэлдэж байгаа. Би бага зэрэг сандарч байгаа ч Их Эзэн шалгалтаа өгөхөд минь тусална гэдэгт итгэдэг.

Би ням гараг бүр сүмд явах дуртай. Манай тойрогт залуучууд маш олон байдаг тул үйл ажиллагаа хөгжилтэй болж өнгөрдөг. Ойр тойрны маань өсвөр үеийнхэн надад сайн мэдээнд тууштай байхад минь тусалдаг. Тэдэнд маш их итгэл байгааг би олж хардаг.

Би номлолд үйлчлэхээр бэлдэж байгаа. Номлогчид манай гэр бүлийнхэнтэй сайн мэдээг хуваалцсан шиг би ч бас хуваалцахыг хүсдэг. Энэ нь тэдний болон миний амьдралыг үүрд өөрчилнө гэдгийг би мэднэ. Би мөнхийн гэр бүлтэй болж чадна гэдгээ мэдсэндээ баяртай байна.