2022
Таныг надтай ярихад
2022 оны 7-р сар


“Таныг надтай ярихад,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.

Таныг надтай ярихад

Зураг
дууны ноот

Намайг залбирах болгонд

Та намайг сонсож,

мөн би хайрыг тань мэдэрдэг.

Бидэнд ярих зүйлс их бий.

Намайг хөл дээр минь босгож,

Хүслийг минь Та мэддэг.

Сэтгэл зүрхийг минь Та гэрлээр дүүргэж,

Хүнд хэцүү үед минь намайг тайвшруулдаг.

Та надтай ярих үед би

Итгэлтэй болдог.

Та дэргэд минь байж,

залбиралд хариулан,

Тайтгарлыг өгөхөд би яагаад ч юм бэ

Бүхнийг чадах мэт болдог.

Та надтай ярихад.

Та надтай үргэлж хамт байдаг.

Би орь ганцаар биш.

Үгс тань зүрхийг минь эдгээдэг.

Би үргэлж тантай хамт байна.

Цөхөрсөн үед минь надад

Замаа олоход туслаач.

Сэтгэл зүрхийг минь Та гэрлээр дүүргэж,

Хүнд хэцүү үед минь намайг тайвшруулдаг.

Та надтай ярих үед би

Итгэлтэй болдог.

Та дэргэд минь байж,

залбиралд хариулан,

Тайтгарлыг өгөхөд би яагаад ч юм бэ

Бүхнийг чадах мэт болдог.

Та надтай ярихад.

Та надтай ярихад.

Та надтай ярихад.

Сэтгэл зүрхийг минь Та гэрлээр дүүргэж,

Хүнд хэцүү үед минь намайг тайвшруулдаг.

Та надтай ярих үед би

Итгэлтэй болдог.

Хэвлэх