“Сонголт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар. Ирээд, Намайг дага 1 Хаад 18:17–40 Сонголт Өгүүллийг Эрик Б.Мөрдок Зураг чимэглэлийг Спэнсэр Хэйл Сайн уу, Бэн! Номын тайлан чинь хэр урагшилж байна? Номын тайлан гэнэ ээ? Тийм ээ, маргааш өгөх ёстой тайлан. Өө, яана аа, би таг мартчихаж! Санаа зовох хэрэггүй ээ. Би тайлангаа вэбсайтаас хуулчихсан. Ямар амархан гээч! Чи ч гэсэн хуулж болно шүү дээ. Энэ вэбсайтаас хуулчихдаг ч юм бил үү? Би сайн дүн авмаар л байна. Гэхдээ нэг л буруу юм шиг санагдаад байх юм. Сайн уу, ах аа? Дажгүй юу? Маргааш номын тайлангаа өгөх ёстой. Гэхдээ би таг мартсан байна лээ. Би сайн дүн авмаар байгаа ч хуулахгүй бол авч чадахгүй юм шиг байна. Ядаж байхад ямар том даалгавар гээч! Энэ нь хичээлийн эцсийн дүнд муугаар нөлөөлж ч болох юм! Юу гээч, би хэд хоногийн өмнө чамд тус болж болох нэг зүйлийг уншлаа. Хар даа. Бошиглогч Елиа Кармел уулан дээр Израилын хаант улсын ард түмэнд хандан үг хэлсэн. Хаан Ахаб болон түүний тахилчид тэднээр Баал гэгч хуурамч бурхныг шүтүүлэн, нүгэл хилэнц рүү хөтөлжээ. “Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв” (1 Хаад 18:21). “Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага.” … Би юу хийхээ мэдлээ. Маргааш нь боллоо. Би хамгийн сайн дүн авахгүй байж болох ч зөвийг хийхийг сонгосондоо сэтгэл хангалуун байгаа.